Николь Кидман: Найзыгаа уучлах дайснаа уучлахаас ч хэцүү


Николь Мэри Кидман 1967 оны зургаадугаар сарын 20-нд төрсөн, Австрали-Америкийн жүжигчин, дуучин болон кино продюсер юм. Тэрээр Хавай арлын Хонолулу хотод Энтони Дэвид Кидман (биохимич) болон Жанелль Энн Макнэйл (асрагч) нарын гэр бүлд төрсөн. Кидман 1983 оноос кино урлагт хөл тавьсан юм.

Австралийн телевизийн хэд хэдэн алдартай олон ангит кино болон уран сайхны кинонуудад тоглож улмаар 1990 оны эхэн үеэс дэлхий дахинд өөрийгөө таниулсан Аянгат өдрүүд (1990), Холын хол нутаг (1992) болон Бэтмэн үүрд (1995) кинонд Том Круз, Томми Ли Жонс болон Жим Керри нарын алдартай жүжигчинтэй хамтран тоглож, Холливудын замналаа эхлүүлсэн байдаг билээ. Ингээд түүний хэлсэн зарим алдартай ишлэлийг сонирхъё.

-Заримдаа чиний хийсэн алдаа хамгийн том аз болох нь бий. Чи үүнээс их зүйлийг сурдаг. Өөртөө энэ надад тохиолдож болох хамгийн муу зүйл гэж бодсон ч дараад нь тэрхүү алдаа орвонгоороо эргэж, хамгийн том боломж болон хувирах нь бий.

-Би кино шүүмжлэл бараг хэзээ ч уншиж байсангүй. Өөрийн хийсэн зүйлсээрээ үнэхээр их бахархдаг.

 

-Амьдралд минь тохиолдсон зүйлсээс болж би хэзээ ч хатуу, ширүүн хүн болохгүй. Би одоо ч сайхан хайранд итгэсээр байгаа. Би ирээдүйд тохиолдох зүйлст бэлэн байна.

-Бусдын хайр хүндэтгэлийг хүлээж, дааж явна гэдэг тийм ч амар зүйл биш.

-Бид өнгөрснийг хүлээн зөвшөөрөх ёстой.

-Хайрласан хүнээ байгаа чигээр нь хүлээн авах ёстой болдог учраас хүнд хайртай болно гэдэг үнэхээр зоримог шийдвэр.

-Найзыгаа уучлах нь дайснаа уучлахаас ч хэцүү байдаг.

-Халуухан харагдахын тулд заавал нүцгэлэх шаардлагагүй.

-Амьдралаас авахын хэрээр буцааж өгдөг байх хэрэгтэй. Хүн байнга өөртөө анхаарал хандуулаад байж болохгүй.

-Зүгээр л тайвшир. Төгс байх гэж бүү хичээ.

-Аав минь аливааг ийм байх хэрэгтэй байсан юм биш, энэ ийм л зүйл гэж хүлээж авч сур гэж захьсан.

 


Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …