Өглөөний нойрыг ялах шилдэг аргууд

Амттай өглөөний цай төлөвлө
Өглөө огло харайн босдоггүй шалтгаан гал тогоо чинь байж мэдэх нь. Өчигдрийн хоносон хоол, хатчихсан талх сонирхол татна гэж үү? Үгүй л болов уу. Тиймээс өглөө нүдээ нээгээд л хөргөгчинд байгаа зүйлсийн талаар бодохоор тийм гоё амттай зүйлсийг орой нь авч хадгал. Гүзээлзгэнэ, бөөрөлзгөнө, гадил, шоколадтай сүү гээд ходоодыг чинь ажиллуулахаар, тархинд “Хурдан босооч” гэдэг мэдээлэл өгөхүйц хүнс цаана чинь дүүрэн бий.

Тас харанхуйд унт
Холливудийн кинонд унтаж байгаа хүнийг өрөөнийх нь хөшгийг хоёр тийш хуу ярж сэрээдэг үзэгдэлтэй бид олон таардаг. Энэ нь зүгээр ч нэг үзэгдэл биш аж. Биднийг тас харанхуйд унтаж байхад өнчин тархинаас хөгшрөлтийн эсрэг гормон болох мелатонин ялгардаг. Унтаж байхад хурц гэрэл 15 секунд асахад л мелатонин дарангуйлагдах учир цахилгаан хэрэгслээ залгуураар нь салгаж, унтлагын өрөөндөө зузаан материалтай хөшиг авч, орой бүр түүнийгээ хааж аль болох харанхуйд унтаарай. Тэгвэл чи гүн нойронд автаж илүү сайн амарна.

Дулаан хөнжил нөмөр
Зун болсон ч гэлээ хөнжлөө яаран бүү нимгэл. Нэгэнт цонхоо онгорхой унтаж байгаагаас хойш чамайг дулаахан хонуулах хөнжил нөмөрч унтаарай. Унтахын өмнө өрөөнд дулаан байсан ч шөнө дунд гадаа хүйтэрч, чийгшдэгийг дагаад өрөөний температур ч багасдаг. Тэгэхээр чи дулаан хөнжилтэй унтвал шөнө дунд сэрж шкавнаас “нэмэлт хүч” авчрахгүй, босохоос залхууран даараад л унтаад байх шаардлагагүй болно гэсэн үг. Гүн нойр чамайг илүү сайн амраана.

Унтахаасаа өмнө бас өглөө сэрээд тал аяга ус уу
Тал аяга ус чамайг орой унтахад тайвшруулж, өглөө сэрэхэд чинь эрч хүчээр дэмжинэ. Түүгээр ч зогсохгүй ариун цэврийн өрөө явахад хүргэж, гарцаагүй цагтаа сэрэхэд нь тусалж ч магадгүй.

Сэрүүлгээ хол тавь
Дуугарангуут нь ганц дараад л унтрааж болох зайнд сэрүүлгээ бүү тавь. Болж өгвөл өрөөний голд, заавал орноосоо босож байж олж харах тийм газар л сэрүүлэг, сэрүүлэгтэй утсаа орхиорой.

Хамгийн сайхан ажлыг өглөөд үлдээ
Орой унтахдаа л “Өглөө хурдан болоосой” гэж бодогдуулах, чамайг догдлуулах ажлуудыг өдрийн эхэнд тавь. Хийхэд дэндүү зугаатай учир яаж ийж байгаад л орноосоо өндиймөөр, өөрийгөө хүчилмээр санагдана гэж мэд.

 


Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …