Опра Винприг хүүхэд байхад нь үймүүлж, эсвэл гэрийн ямар нэг ажил хийхгүй бол эмээ нь зоддог байжээ. Харин түүнийг 14 нас хүрэхэд тэрээр жирэмсэн болж хүүхдээ гаргасан ч хүүхэд нь өөд болсон. Опра 17 настайдаа ажил хийхийн хажуугаар их сургуульд суралцдаг байжээ.
Тэрээр итгэмээргүй өндөр амжилтад хүрсэн ба түүхэн дэх цорын ганц хар арьстай тэрбумтанд тооцогддог юм. Зоригтойгоор өөрийн мөрөөдлөө дагахаас гадна бусдыг ч мөн ингэж амьдрахад нь сургадаг. Санаагаа бодит байдалд хэрэгжүүлж энэ дэлхийг илүү сайхан болгох гэж хичээдэг нэгэн юм. Өнөөдрийг хүртэл олон хүний амьдралыг өөрчилж, сайн сайхан замд нь оруулж өгч чадсан.
Опра “Бусдад үл тоогдон, сэтгэл эмзэглэхээр үг сонсож, шүүмжлэлд өртөж байсан үе хүмүүст байдаг. Би багадаа өөртөө тийм ч их итгэлгүй нэгэн байлаа. Залуу байхдаа бусад 20 гаруй насныхны юу үзэж туулдаг тэр бүгдийг үзсэн. Хайрыг буруу газраас хайж явсан. Ингээд миний ойлгосон зүйл бол “Чамд хайртай хүмүүс сэтгэлийг чинь шархлуулахгүй. Хайр сайхан мэдрэмж төрүүлдэг байх ёстой. Өөрийгөө дутуу үнэлэх буруу сонголтууд хийхэд хүргэдэг. Өөрийнхөө одоо байгаа байдалд талархаж яв. Байхгүй байна гээд бүү гутар! Байхгүй байгаа зүйлс чинь чамд заавал хүрч ирнэ. Яг л хатан шиг сэтгэ. Учир нь хатан алдахаас айдаггүй. Алдаа гэдэг бол амжилтанд хүргэх өөр нэгэн чулуун гишгүүр юм” хэмээжээ.