Азийн түүхэнд хамгийн үнэтэй зарагдсан бөгж 71 сая ам долларын үнэд хүрчээ

Сүүлийн хоёр жилийн хугацаанд дуудлага худалдаагаар хамгийн үнэтэй зарагдсан хоёр бөгж хөх болон ягаан өнгийнх ажээ. Өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сарын 4-нд Нью-Йоркод төвтэй Английн “Sotheby’s” үнэт эдлэлийн дуудлага худалдааны төвийнхөн “Ягаан од” нэртэй 60 каратын зууван хэлбэртэй алмазан бөгжийг Хонконгийн дуудлага худалдаагаар 71 сая ам доллараар зарж түүхэн дэх хамгийн үнэтэй зарагдсан үнэт эдлэлийн рекордыг эвдсэн байна.

Америкийн Associated Press агентлагийн мэдээлснээр энэхүү бөгжийг эзэмшихийн тулд гурван хүн таван минутын турш үнэ хаялцсаны эцэст Хонконгийн Chow Tai Fook компанийн эзэн, тэрбумтан Хэнри Чен ялсан ажээ. 1999 онд Өмнөд Африкаас олдсон “Ягаан од” Азид зарагдсан хамгийн их үнэд хүрсэн үнэт эдлэл, дуудлага худалдаагаар хамгийн үнэтэй зарагдсан алмазан бөгж гэгдэж байгаа.

Английн Christie’s дуудлага худалдааныхан 2016 оны тавдугаар сард Швейцари улсын Женев хотод “Oppenheimer Blue” нэртэй алмазан бөгжийг дуудлага худалдаанд оруулсан нь 57.5 ам долларын үнэд хүрсэн юм.

 


Санал болгох мэдээ

Фото:Гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ Н.Лхамгармаа нар хуримаа хийжээ

Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга П.Орхон, чөлөөт бөхийн ОУХМ Н.Лхамгармаа нар өчигдөр /2019.09.25/ билэгт …