Холливудын алдарт жүжигчин Анжелина Жоли улаан хивсний ёслолд өмсдөг чамин хувцсаараа хүмүүсийн харааг булаасаар ирсэн билээ. Ганцхан хувцас гэлтгүй үзэсгэлэнтэй дүр төрх нь ямар ч хүний сэтгэлийг татдаг билээ.
Тэгвэл жүжигчин бүсгүй энэ сарын 11-ний өдөр Лос-Анжелесын Санта Моникад болсон “Critics’ Choice” кино урлагийн шагнал гардуулах ёслолд өмссөн Ralph & Russo-гийн урласан цагаан даашинзыг өмсөн, Neil Lane-ий ээмэг бөгжийг зүүж ирснээр тэр үдшийн нүүр царай болж чаджээ. Хүмүүс түүнийг “Анжелина яг л бодит амьдрал дээрх цасан хатан шиг харагдаж байсан” хэмээсэн байна.
Түүний найруулсан First They Killed My Father кино гадаад хэл дээрх шилдэг кино номинацад нэр дэвшсэн юм.