Г.Анхбаяр: Тэнэгтэх чинь хүртэл надад яагаад ингэж таалагддаг юм болдоо хайрт минь

Саяхан аав болоод удаагүй байгаа жүжигчин, хөтлөгч Г.Анхбаяр эхнэртээ дараах байдлаар хайраа илчлэв. Түүний хайраа илчилсэн зурвасыг мянга гаруй хүн хуваалцаж таван мянган гаруй хүнд таалагджээ.

Тэрээр “Чамайг дуураймаар байна хайрт минь.Чиний хэлдэг үгийг би хэлдэг болсон байна.Чиний идэх дуртай хоолонд би дургүй байснаа дуртай болсон байнa.Чиний гэсэн болгон минийх юм шиг харам байна. Бид хоёрын алхаа хүртэл хүнээс ичмээр ижилхэн болж байна.Чамдаа хатуу үг хэлээд өөрөө дараа нь тэрэндээ харамсаж мэдэрдэг болсон байна.Чамаас миний үнэр үнэртэж надаас чиний үнэр үнэртэх болж.Чиний дуртай дууг би аялах болж. Миний дуртай кинонд хүртэл чи дурлах болж.Чиний гуниг хүртэл минийх болж. Миний аз жаргал хүртэл чамайг минь баясгах болж дээ. Би чамтай чи надтай дэндүү адилхан болж байна даа. Тэнэгтэх чинь хүртэл надад яагаад ингэж таалагддаг юм болдоо хайрт минь. Тэсэлгүй дуураймаар санагдаад байх юм. Магадгүй би солиорсон байх” гэж бичжээ.


Санал болгох мэдээ

Фото:Гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ Н.Лхамгармаа нар хуримаа хийжээ

Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга П.Орхон, чөлөөт бөхийн ОУХМ Н.Лхамгармаа нар өчигдөр /2019.09.25/ билэгт …