Ухамсар дорой эхнэр нөхрүүдийн балаг

 48a1fb12e4de3947bigСүүлийн үед гэр бүлийн маргаанаас болж, амиа хорлолт зодоон цохион, бие биенээ мэсээр гэмтээх гээд олон сөрөг хэргүүд гарах болсон. Гэтэл өнгөрсөн шөнө мөн л ийм нэгэн хэрэг гарчээ.

Тодруулбал, Чингэлтэй дүүргийн IX хорооны иргэн 25 настай эмэгтэй Х нь, нөхөр болох 29 настай эрэгтэй Б-тэй хэрэлдэж  улмаар хэт их уурлан, уур бухимдлаа бариж чадалгүй  өөрийнхөө зүүн хөхний тушаа  хутгалж өөрийгөө  гэмтээсэн хэрэг гарсан байна. Хэргийг тус дүүргийн цагдаагийн I хэлтэс шалгаж байгаа аж.  Ийнхүү бие биенээ хайрлана гэж, тоонот гэрт толгой холбон тостой тогоонд хошуу дүрсэн хирнээ нэгнийхээ хэлсэн үгийг даалгүй уурлаж бухимдан өөрийгөө гэмтээжээ. Үүнээс өмнө мөн эхнэрээ хардсаны улмаас эхнэрээ алж өөрийгөө егүүтгэсэн ухамсар дорой олон хэргүүд гарсан юм. Цагдаагийн байгууллагынхан иймэрхүү гэр бүлийн хэрүүл маргаанаас болж гарсан дуудлага, хэргүүд нь мөрдөхөд төвөгтэй олон хэргийн мөрдлөгийг хойш татаж ажил уяж байгааг хэлж байлаа.

Ugluu-logo16 - Copy - Copy - Copy - Copy

Санал болгох мэдээ

Дуучин Э.Оюумаагаас хахууль авсан НШШГГ-ын дарга, шийдвэр гүйцэтгэгч ял сонслоо

Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар (НШШГГ)-ын даргаар ажиллаж байсан, хурандаа Р.Энхтайван болон тус газрын шийдвэр …