Өнгөрсөн ням гаригт 24 дэх удаагийн “Screen Actors Guild” шагнал гардуулах ёслол Лос-Анжелес хотын “Shrine” театрт болсон. Кристэн Бэллийн хөтөлсөн ёслолын үеэр 51 настай жүжигчин Николь Кимдан Big Little Lies кинонд тоглосон дүрээрээ шагнал хүртжээ. “Screen Actors Guild” шагнал түүний хувьд анхных бөгөөд тайзан дээр сэтгэл хөдлөлөө нууж чадаагүй. Тэрээр “Энэ надад их утга учиртай зүйл. 14 настайгаасаа хойш ажилласан. Яг одоо уран сэтгэмж бодит байдал болж байх шиг санагдаж байна. Хэдий 40 гарсан ч энэ салбартаа амжилттай байсаар байх боломж бидэнд байдаг нь гайхалтай хэрэг. Холливудад олон гайхалтай эмэгтэй жүжигчин бий. Тэдний бүгдийнх нь нэрийг дурдаж чадахгүй ч бүгдэд нь их талархаж байна. Энэ бол дөнгөж эхлэл” хэмээн нулимс дуслуулан хэлж бусад нэр дэвшигчид баяр хүргэжээ.