Солонгосын жүжигчин Бэй Юн Жуны амьдралын түүх


Солонгосын алдарт жүжигчин Бэй Юн Жун буюу Монголчуудын нэрлэдгээр Чаньву 1972 оны наймдугаар сарын 29-нд төржээ. Солонгос төдийгүй Япон, Тайвань, Сингапур зэрэг Азийн оронд нэрд гарч, охид хүүхнүүдийн шүтээн болсон  Бэй Юн Жун “Өвлийн хайрын дуу” кинонд хамт тоглосон Чой Жи Ву буюу манайхны нэрлэдгээр Сүхитэй болзож байсан гэдэг.

Хайрын тухай, түүхэн, найз нөхдийн, тагнуулын, ах дүүсийн гээд түүний тоглосон кинонууд гарсан даруйдаа мянга мянган шүтэн бишрэгчийн хүлээлт, догдлол, хүндлэлийг хүртдэг. Түүгээр ч зогсохгүй Солонгосын нэр хүнд бүхий телевиз, пүүс компаниуд сурталчилгаандаа тоглуулахыг урьж, Азийн орнуудаас кинонд тоглох саналд байнга дарагддаг. Түүний жилийн дундаж орлого нэг тэрбум гаруй вонн юм байна. Учир нь тэрээр нэг ангитай кинонд тоглоход л 250 сая вонны ханштай байдаг аж.

Сүүлийн жилүүдэд жүжигчний карьераас илүү менежментийн агентлагийн ажилдаа анхаарч байгаа тэрбээр 2006 оноос ресторан, Японы томоохон агентлаг зэрэгт хөрөнгө оруулж ирсэн бөгөөд Солонгосын “Key East” фирмийн толгой хувьцаа эзэмшигчийн нэг болжээ.

Түүний амьдардаг хаус Солонгосын нийслэл Сөүл хотод, Хан мөрний ойролцоо байдаг. Байшинг нь 5-6 сая доллароор үнэлдэг, дээр нь Бэй Юн Жун амьдарч байсан гэсэн “лого”, гадуур хашааг нь оролцуулбал 10-20 сая доллар элбэг хүрнэ гэж солонгосчууд тооцоолдог.

Түүнийг Япончууд байн байн урьдаг учир тоглолтоор их явдаг аж. Японд элэгтэй жүжигчин залуу байгалийн гамшигт өртсөн Японы иргэдэд нэг тэрбум вон буюу 881 мянган ам.долларыг хандивлаж байжээ. Бэй Юн Жунг хайгаад л онгоцны буудалд ирдэг Японы шүтэн бишрэгчдийнх нь ихэнх нь бүсгүйчүүд байдаг. Тиймээс фенүүдээсээ нуугдаж, байнга байраа сольж, ийш тийшээ нүүдэллэн амьдардаг байсан нь манай “нүүдэлчин монголчуудаас огт өөрцгүй” мэт.

Тэрээр нэгэн ярилцлагандаа “Хэн ч гэр бүлтэй, үр хүүхэдтэй болохыг хүсэлгүй яахав. Гэхдээ хүнтэй сууна гэдэг амаргүй даваа юм байна” гэж хэлж байсан удаатай. Бэй Юн Жун хүүхдэд их хайртай гэнэ.

Түүний кино урлагт хөл тавьсан түүх нь сонин. Аав нь их хэмжээний өрөнд орж, хамаг байдгаа алдаад явж байв. Нэг удаа өрөө нэхэж ирсэн нэгэн бизнесмэн өрөнд баригдсан эрийн ер бусын царайлаг хүүг хараад “Энэ хүүг нь кинонд тоглуулж, мөнгөө олж авъя” гэж бодож, Бэй Юн Жунг хөтөлж аваачаад кино студид шалгуулжээ. Кино найруулагчид хүүгийн царайлаг төрх содон санагдаж, кинондоо тоглуулжээ. Царай зүс, бие галбирт онцгой ач холбогдол өгдөг солонгосчууд царайлаг хүүг шууд анзаарч, Бэй Юн Жун шууд олны анхааралд орж, мөнгө ч хангалттай олж, аавынхаа өрийг төлөөд зогсоогүй, гэр бүлийнхээ амьдралыг өөрчилсөн.

1995 онд телевизийн гурван ч цуврал кинонд тоглосон жүжигчин залуу кино урлагт бүр мөсөн татагдаж, 1999 онд Солонгосын “Sungkyunkwan” их сургуулийг кино, телевиз, мультимедиа чиглэлээр амжилттай төгссөн байна. Тэрээр “Би хөгшрөхөөс огтхон ч айдаггүй. Үргэлж залуугаараа байх арга тун энгийн. Хүн эерэг бодолтой, аз жаргалтай байвал хөгшрөхгүй” хэмээн хэлжээ.

Бэй Юн Жун 2015 онд жүжигчин Пак Сү Жинтэй гэрлэсэн. Пак Сү Жин анх 2002 онд “Sugar” хамтлагтай хамт урлагт орж ирсэн ч 2006 оноос кинонд тоглож эхэлжээ.

 

 


Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …