Ходоодондоо “дайн” үүсгэхгүйн тулд нэг дор хамтад нь хэрэглэж болохгүй хоол хүнснүүд юу юу байдаг болохыг хүргэе.
– Сүүг хүнсний ногоотой хольж хэрэглэж болохгүй. Энэ нь гэдэсний хямрал үүсгэдэг. Ер нь ямар нэг хоолны дараа сүү уух хэрэггүй. Сүүг зөвхөн унтахын өмнө хоолноос 2-3 цагийн дараа ууж байгаарай.
– Зөгийн балтай ус уусны дараа ургамлын тос орсон хоол хэрэглэж болохгүй.
– Вандуйтай салат болон хоолны дараа элсэн чихэртэй зүйл хэрэглэх нь ходоодонд муу нөлөөтэй.
– Тахианы махтай хоол идсэний дараа айраг уувал шууд хоолны хордлого болно.
– Хонины махтай хоол идсэний дараа ямар нэг төрлийн жимс идвэл ходоод гэмтэж, улмаар бөөлжүүлдэг.
– Мөн тахианы махтай хоол идсэний дараа тараг уувал элэгний үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлнө.
– Өндөг идсэний дараа элсэн чихэр, чихэр идэж болохгүй.
– Сонгинотой хоол идсэний дараа зөгийн бал хэрэглэвэл ходоод гэмтэнэ.