С.Баярыг “Жаст”-ын Ш.Батхүүгийн хэрэгтэй холбогдуулан хилээр гарахыг хоригложээ

Ерөнхий сайд асан С.Баярыг “Жаст” группын Ш.Батхүүгийн хуурамч бичиг баримт үйлдэн “Эрдэнэт” үйлдвэрт их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэгтэй холбогдуулан хилээр гарахыг хориглосон гэнэ.

Түүнийг хилээр гарахыг хориглосон нь “Жаст” группийн ерөнхийлөгч асан Ш.Батхүүгийн хэрэгт холбогдуулан тайлбар, мэдүүлэг авах болсонтой холбоотой аж. Мөн С.Баяр  УМБГ-т хэд хэдэн удаа дуудагдаж, мэдүүлэг өгсөн гэнэ.

Тэрээр өнгөрсөн наймдугаар сард болсон МАН-ын бага хуралд оролцож, эх орондоо ирээд байгаа билээ.

Г.Сонор ugluu.mn

Санал болгох мэдээ

ГОВИЙН БАЙГАЛЬ, ТҮҮХИЙН МУЗЕЙ ОРЧИН ҮЕИЙН ЧИХМЭЛ АМЬТДЫН ҮЗМЭРЭЭР БАЯЖЛАА

Говийн Байгаль, Түүхийн музей байгалийн төрөл зүйлийг сурталчлан таниулах зорилгоор орчин үеийн хийц, бодит дүрслэлтэй …