Жонни Депп бол Холливудын өвөрмөц жүжигчдийн нэг билээ. Тэрээр өөрийн хачирхалтай зан авирыг хэзээ ч нуудаггүй бөгөөд тэглээ ч гэсэн үзэгчдийн хайртай жүжигчин хэвээр ирсэн билээ. Ингээд түүний ер бусын гэмээр хачирхалтай зан төрхийг сонирхъё.
1. Жонни Депп алиалагчаас их айдаг гэнэ. Хэрэв алиалагчтай холбоотой ямар нэг зүйл олж харвал айсандаа дуу алдаж ч мэдэх аж.
2. Жүжигчин эр шоколадны харшилтай юм байна. Иймээс “Чарли ба шоколадны үйлдвэр”, “Шоколад” зэрэг киноны зураг авалтын үеэр шоколадан бүтээгдэхүүнүүдийн макетыг хэрэглэсэн гэнэ.
3. 16 настай байхдаа Депп өөрийн дургүй багшид бөгсөө гаргаж харуулсны төлөө сургуулиас хөөгдөж байжээ.
4. Жүжигчин эр хиймэл сахлын арвин цуглуулгатай юм байна.
5. Гүрвэлүүдийг сургуулилах өөрийн чадвараараа Жонни бахаддаг аж.
6. Нэгэн удаа жүжигчин эр зэвсэгт дээрмийн гэрч болжээ. Тэрээр хутгатай дээрэмчин рүү айлгүйгээр дөхөж очин, хүмүүсийг айлгахаа зогсоохыг ятгасан байна.
7. Залуу байхдаа стресст орсон үедээ өөрийгөө хутгаар гэмтээдэг байсан гэнэ.
8. Жек Воробьягийн хуучин костьюмыг нэг удаа өмсөж чадаагүйгээсээ хойш тэрээр цагаан хоолтон болсон бололтой.
9. Депп цагдаад хоёр удаа баривчлагдаж байжээ. Эхний удаа зочид буудлын өрөө сүйтгэсэн хэргээр, хоёр дахь нь францын залхмаар фото зурагчны нүүр рүү цохисны улмаас.
10. Жек Потрошителийг хамгийн аятайхан гэж тооцдог юм байна.
11. 12 наснаасаа хойш тамхи татаж эхэлсэн.
12. Зөөгч нарт цайны мөнгө үргэлж ихээр өгдөг бөгөөд гарын үсгээ өгөхдөө хэзээ ч татгалздаггүй гэнэ.
13. Жонни Депп бүжиглэхийг огтхон ч хүсдэггүй бөгөөд зураг авалтын талбай дээр найрал дуучид байгаа тохиолдолд л зөвшөөрдөг юм байна.
14. Нэр алдартай болохоосоо өмнө Депп утсаар тосон бал зардаг байжээ.
15. Жүжигчин эр кино бус харин хүүхэлдэйн кино үзэх дуртай гэнэ.
16. Гэр бүл болон найз нөхдийг нь гомдоохыг хэнд ч зөвшөөрөхгүй гэдэг.
17. Депп онигоонд дургүй бөгөөд өөрөө ч огт ярьж чаддаггүй юм байна.
18. Жүжигчин эр архины төрлийн ундаа огт хэрэглэдэггүй атлаа АНУ-д хэд хэдэн цэнгээний газрууд, Францад нэг дарсны үйлдвэртэй аж.
19. “Карибын тэнгисийн дээрэмчид” киноны гол баатар хэд хэдэн мөнгөн шүдтэй байх талаарх түүний саналаас кино бүтээгчид нь татгалзсаны дараа тэрээр шүдний эмчид хандан, хэдэн шүдээ суга татуулаад оронд нь хиймэл шүд хийлгэх хүсэлт тавьж байжээ.
20. Жүжигчин эр хий үзэгдэл байдагт итгэдэг бөгөөд түүнээс ихэд айдаг аж.