АНУ-ын Денвер хотод жил бүр зохион байгуулдаг Брекенрижийн олон улсын цасан баримлын тэмцээн энэ сарын 22-29-нд болж байна. Энэ тэмцээнд 12 орны 16 баг тамирчид оролцож байгаа бөгөөд Монголын уран бүтээлчид зургаа дахь жилдээ амжилттай оролцож тэргүүн байрт шалгарлаа.
Монгол Улсаас 2 баг ур чадвараа сорьж Ц.Мөнх-Эрдэнэ ахлагчтай Х.Алтанхүү, Б.Цэдэвдорж, Э.Ууганцэцэг нарын уран бүтээлчид “Нууц” бүтээлээрээ нэгдүгээр байр эзэлсэн бол Ц.Батмөнх ахлагчтай уран бүтээлчид “Цаг хугацаа” сэдэвт бүтээлээр “Уран бүтээлчдийн нэрэмжит шагнал” хүртсэн байна.