Замын цагдаагийн газрын Шуурхай албаны утсанд өнгөрсөн 14 хоногийн дотор нийт 469 дуудлага бүртгэгдсэнээс зам тээврийн хэргийн шинжтэй 198,осол, зөрчлийн шинжтэй 271 дуудлаганд очиж хойшлуулшгүй ажиллагаа явуулжээ. Зам тээврийн хэргийн тоо өнгөрсөн оны мөн үеийнхээс 5,3 хувиар буурсан байна.
Харин нийслэлийн Цагдаагийн газар иргэд аж ахуйн, нэгж, байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 21 107 мэдээ, мэдээлэл хүлээн авч,690 гэмт хэрэг бүртгэгдсэнийг өмнөх 14 хоногтой харьцуулахад мэдээ, мэдээлэл 323 нэгж буюу 1.5 хувиар, гэмт хэрэг 5 нэгж буюу 0.7 хувиар буурчээ. Өнгөрсөн 7 хоногт “Гал үндэстэн холбоо”-ны гишүүн Ц.Мөнхбаяр нарын хүмүүс “Төрийн тусгай хамгаалалт”-ын бүс болох Төрийн ордны хойд талын цэцэрлэгт хүрээлэнд галт зэвсэг, байлдааны тэсрэх хэрэгсэлтэй нэвтрэн орсон. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн Онцгой байдлын газар Зэвсэгт хүчний 805-р ангитай хамтран өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж тэсрэх бөмбөг байж болзошгүй дуудлагын дагуу шалган илрүүлжээ. Мөн өвлийн бэлтгэлээ базааж байгаа айлууд яндан, зуухны аюулгүй байдлаа хангахыг нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Н.Уламбаяр анхаарууллаа.