YANZHOU COAL MINING:Цэвэр ашиг 245 хувиар өснө 


БНХАУ-д нүүрсний үйлдвэрлэлээр тэргүүлэгч “China Shenhua Energy” болон “Yanzhou Coal Mining” компаниуд үнийн өсөлт, нийлүүлэлтийн шинэчлэлийн дүнд 2017 оны ашиг сүүлийн зургаан жилийн дээд түвшинд хүрнэ гэж тооцоолж байна. Тухайлбал, “China Shenhua Energy” компани өнгөрсөн оны ашиг нь 92 хувиар өсөж, 47.9 тэрбум юаньд хүрнэ гэж таамаглаж байгаа аж. Харин “Yanzhou Coal Mining” компани цэвэр ашиг нь 245 хувиар өснө гэж тооцоолжээ. Компаниудын албан мэдэгдэлд дурдсанаар БНХАУ-ын Засгийн газрын нүүрсний үйлдвэрлэлд хийж байгаа шинэчлэл, зохицуулалт нь үнийн өсөлтөд дэмжлэг болно гэж үзэж байна. Өнгөрсөн онд Чинхаундаогийн боомт дэх нүүрсний ханш дунджаар 637 юань байсан нь жилийн дүнгээр 36 хувиар өссөн дүн болжээ.

Э.Эрдэнэтуяа

bloombergtv.mn

 

 

Санал болгох мэдээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн биржийн арилжааны борлуулалт нэг тэрбум ам.доллар давлаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр 25 багц …