Урлаг, спортынхон донорын аянд нэгджээ

“Сэтгэлийн мянган үйлс” нийгэмд үйлчлэх ТББ нь Үндэсний статистикийн хороо, Цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран “Сар бүрийн 3-Цусаа бэлэглэх уламжлалт өдрийн” хүрээнд “Сэтгэлийн 1000 донор-3” аяны нээлтийг өчигдөр ЦССҮТ дээр зохион байгууллаа. Сайн дурын авлагагүй цусны донорын эгнээг өргөжүүлэх, хүн амын дунд донорын талаарх сургалт сурталчилгааг олон талт хэлбэрээр зохион явуулж, төрийн болон төрийн бус байгууллагууд, олон нийтийн оролцоог идэвхижүүлэх, аюулгүй цусны нөөцийг нэмэгдүүлэх, тогтмол хугацаанд цусаа бэлэглэгч доноруудыг алдаршуулах зорилготой энэхүү аян нь бүтэн сарын турш үргэлжлэх юм.

Нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн Д.Гантулга хүрэлцэн ирж баяр хүргэж амжилт хүссэн. Мөн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, П.Сэрдамба, Монгол Улсын гавьяат тамирчин О.Насанбурмаа, П.Орхон болон Монгол Улсын гавьяат жүжигчин Ч.Бат-Эрдэнэ, Соёлын тэргүүний ажилтан жүжигчин Д.Баттөмөр нарын урлаг, спортын алдартнууд нээлтэд оролцов.

 

 

 

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …