“25-р суваг” телевизийн “21 000” реалити шоуны найм дахь дугаарын ялагч өчигдөр тодорлоо.Энэ удаагийн дугаарт “Захиалгат инээд” хамтлагийн жүжигчин Р.Адъяа Мөөжиг буюу Ө.Мөнх-Эрдэнэ нар оролцож, 10 хоногт 21000 воныг хэрхэн зарцуулахаар өрсөлдсөн юм.
Тэмцээний сүүлийн өдөр буюу 10 дахь өдөр ялагчийг тодруулахад жүжигчин Ө.Мөнх-Эрдэнэ 3100 вонтой үлдэж чадсанаар нэвтрүүлгийн ялагч болж, гурван сая вонын эзэн боллоо.Тэрээр өрсөлдөгч жүжигчин Р.Адъяад “Ээждээ бэлэг авч өгөөрэй” хэмээн нэг сая таван зуун мянган воныг бэлнээр өгөв.
Бүтэн 10 өдрийн турш үргэлжилсэн нэвтрүүлгийг үзсэн үзэгчид жүжигчин Ө.Мөнх-Эрдэний “сэргэлэн” зан болон үйлдлийг хараад бухимдсан.
Харин энэ тухайд жүжигчин Р.Адъяа цахим хуудаснаа “Найзыг минь бүү муул нэр нь сэвтэнэ.
Найзыг минь бүү муул зүс нь гундана.
Ямар найзтайг минь та бүхэн харсан байх.
Хамт байж дэмжсэн бүх хүнд баярлалаа… ” хэмээн бичжээ.