Япончууд амьдралдаа Зэнг хэвшүүлсэн буюу тайван аж төрөхүй

Зэн бол онцгой төлөв байдал, одоо цагт амьдрах урлаг, өөрийгөө ямар нэг бүхэл юмны нэг хэсэг гэдгээ мэдрэх мэдрэмж, бүх зүйлсийн мөн чанарыг ойлгох ухаан юм.

Гэхдээ үүнийг амьдралдаа хэрэгжүүлэхийн тулд амьсгалаа зохицуулан, бясалгахаас гадна түүний сургасан үнэнийг хүлээн зөвшөөрч амьдралдаа хэрэгжүүлэхийг чухал хэмээн үздэг.

Зэн бол бяцхан хүүхэд лугаа сэтгэж, тэдний нүдээр ертөнцийг харах юм.

Ирээдүйд амьдрахаар одооноос бэлдээд хэрэггүй. Шууд амьдарч эхэл.

Аль болох их алдаа хий. Гэхдээ нэг л зүйлийг бүү март: алдаагаа давтаж болохгүй. Тэгвэл чи өсөж дэвжинэ.

Хэрвээ амьдармаар байвал нэг л зүйлийг сур: бүх юмыг байгаагаар нь хүлээн зөвшөөр, өөрийгөө ч хэн гэдгээ хүлээн зөвшөөр.

Хэрвээ хүнд дурлавал түүнийхээ хувийн амьдралд бүү нөлөөл. Түүнийхээ дотоод ертөнцийн хил хязгаарыг зөрчиж болохгүй.

Хайрлуулах талаар бодохоо больж өөрөө бусдыг хайрлаж эхэл. Ингэж байж л бусдаар хайрлуулна. Өөр зам байхгүй.

Амьдрах хэрэгтэй гэдгээ мартаж, амьдралдаа огт хамаагүй зүйлсээр хөөцөлдсөнөөс болж хорвоогийн бүх зовлон ирдэг.

Эрх чөлөө хамгийн үнэтэй зүйл гэдгийг ойлго. Хэрвээ хайр чамд эрх чөлөө өгөхгүй байвал тэр чинь хайр биш.

Бүх сургааль хүнийг өөр хэн нэгэн шиг байхыг номлодог учраас хэн ч сэтгэл хангалуун үлддэггүй.

Хэрвээ баян бол энэ тухайгаа бодоод хэрэггүй. Хэрвээ ядуу бол үүндээ эмзэглээд хэрэггүй.

Хэрвээ асуудлууд салдаггүй бол …зүгээр л тэдгээрийг ойлгох гээд үз, тэгвэл бүх асуудал чинь алга болно.

Эрт цаг нэгэн эмгэн үргэлж л модны доор суугаад уйлж харагддаг байв. Тэгтэл нэгэн лам ирж түүнээс яагаад уйлаад байгааг нь асууж л дээ. Гэтэл эмгэн “Том охин маань борооны шүхэр хийж, бага охин маань жимс хатааж зардаг юм. Нартай өдөр том охины маань хийсэн шүхрийг хэн ч авахгүй, яана даа? гэж, харин бороотой өдөр бага охин маань жимсээ хатааж чадахгүй, яана даа? гэж санаа зовоод уйлдаг юм” гэтэл лам хариуд нь:

“Би танд туслая. Бороо ороход та баярлах хэрэгтэй. Учир нь том охины чинь шүхэр сайн зарагдана. Нартай өдөр болоход ч гэсэн та баярла. Бага охин чинь жимснүүдээ маш сайн хатааж амжина шүү дээ” гэж хэлжээ. Үүнийг сонссон эмгэн инээмсэглэж амар сайхандаа жаргаж гэнэ ээ.

Хүмүүс байгальтай харилцах гүн, бат холбоогоо мартаж болохгүй.

 


Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …