XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн шинж

Хаврын амьсгал орсон өдрийн махбодыг гол болгон жилийн ноён нурууг шинждэг аргын дагуу “Шороон үхэр”-ийн шинжээр дүрсэлбэл “Үхрийн толгой болон бие шар, эвэр чих, сүүл, омруу, туурай нь улаан, шийр, ходоод, ногт нь ногоон, цулбуур нь хөх, амаа ангайж сүүлээ зүүн тийш шарваж явна. Үхэр хариулаач нь ногоон царайтай, үсээ зүүн тийш чихний ар, баруун чихний урдуур унжуулсан, цагаан дээлтэй, улаан бүстэй, улаан хос гутлаа зүүн бүсэндээ зүүсэн. Малгайгаа баруун гартаа барьсан, улаан бургасан иштэй, унгасан шилбүүр барьсан, хүч чадал ихтэй, хөл нүцгэн идэр залуу үхрийнхээ өмнө яаравчлан гүйж явна” гэж дүрсэлжээ. Энэхүү зураглалаас жилийн байцыг ажвал “Залууст хийгээд дунд сууталтанд сайн, нялхаст, олон түмэнд дунд, өвгөд хөгшдөд болон өндөр дээд суудалтанд муу. Их хүмүүн амгалан сайн, санаснаа бүтээх эзэд, түшмэл, улс гэрийн байдал тайван бус. Хямрал их, амгалан түвшин дунд зэрэг байх хэдий ч үйлс бүхэн дэлгэрэх нигууртай. Иргэдийн байдал амар амгалан, тайван байх ажээ. Төр иргэдийн харилцаа ихэд тааламжтай байх тул иргэдээ онцгойлон энхрийлүүштэй. Залуу хүний үйлс сайн болох ба үр ач дэлгэрнэ.

Хаврын сүүл хагас, зуны эхэнд сайн шим авч, өвс ургамлын гарц сайжирна. Гэвч зуны дунд сард гантай. Хур бага орох боловч, мөндөр, аянга цахилгаан элбэг. Жилийн эхэн ба адаг сард салхи маш их байх юм байна.

 


Санал болгох мэдээ

Лам нар X богдын хойд дүрийг тодруулахын тулд Д.Чойжамц хамбыг “Хамба номун хаан”-аар өргөмжиллөө

2018 оны 09-р сарын 28-30-ны хооронд манай голлох хийдийн томоохон лам нар Сүхбаатар аймагт тал …