Сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдаанд Улсын харцага Б.Бат-Өлзий түрүүллээ

XVII жарны Тийн унжлагат хэмээх шороо нохой жилийн сар шинийн баярт зориулсан хүчит 256 бөхийн барилдаан  битүүний өдөр Монгол Бөхийн Өргөөнд эхэлсэн.

Барилдаанд Улсын аварга Г.Эрхэмбаяр, Ч.Санжаадамба, С.Мөнхбат, Улсын арслан П.Бүрэнтөгс, Н.Батсуурь, Ц.Содномдорж, Р.Пүрэвдагва, Улсын гарьд Б.Гончигдамба, Улсын заан Б.Батмөнх, Н.Түвшинбаяр Улсын харцага Б.Бат-Өлзий, Т.Баасанхүү, О.Хангай тэргүүтэй шилдэг бөхчүүд зодоглосон билээ.

“Цагаан сарын барилдаанд түрүүлсэн бөх тэр жилийнхээ наадамд өнгөтэй сайхан барилддаг” гэдэг нь Жигжидийн Мөнхбат аваргын хэлсэн үг. Үүнээс хойш тус барилдааныг тухайн жилийнхээ өнгийг шинжсэн барилдаан хэмээн үзэж ирсэн.

Сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдаанд Ховд аймгийн Зэрэг сумын харьяат Улсын харцага Б.Бат-Өлзий анх удаагаа түрүүллээ. Үзүүрт Улсын арслан П.Бүрэнтөгс, их шөвөгт Улсын аварга Ч.Санжаадамба, Улсын арслан Ц.Содномдорж нар шалгарсан.

Б.Бат-Өлзийгийн хувьд наадмаас хойш бөхийн өргөөнд явагдсан барилдаануудад хамгийн өндөр амжилт үзүүлж, жилийн өндөр чансаатай бөхөөр нэрлэгдсэн юм.

Сар шинийн барилдаанд дархан аварга Б.Бат-Эрдэнэ хамгийн олон буюу 13 удаа түрүүлж байсан бол өнөө цагт амжилттай барилдаж байгаа бөхчүүдээс Ч.Санжаадамба аварга гурван удаа түрүүлээд байна.

 


Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …