“Шинийн наймны Цагаан дара эх” үзэсгэлэнгийн нээлт болон “Нэг өдрийн цагаан дара эх” бурхан бүтээх үйл ажиллагаа 2018.02.23-ны 11:00 цагт Богд хааны ордон музейд болох гэж байна.
“Бурхны зэрэгт хүрэн хүртлээ удаах бүх төрөлдөө би бүсгүй хүн байх болно” хэмээн тангaраглaсан гэдэг, хамаг бурхны хайр нигүүлслийн төлөөлөл болох Авалокетишвара-Жанрайсигийн нулимсан дуслаас мэндэлсэн гэх Цагаан Дарь Эх бурхны шашинтнуудын хамгийн их сүсэглэж, аврал одуулдаг бурхдын нэг билээ.
Цэцэн билгүүн, асрал нигүүлсэл дүүрэн, үзэсгэлэн гоо гүнж Цагаан Дарь Эхийн лагшин нь болор мэт тунгалаг, намрын сар мэт цагаан, 16 нас төгөлдөр онгон охины мишээсэн амгалан дүртэй агаад хамаг амьтныг зовлонгоос аврах нигүүлсэхүй сэтгэл нь аугаа хүчтэй гэдэг. Хамаг Бурхдын эх болсон түүний алдрыг дурсан, аврал залбирал одуулсан хэнд ч болов тусалдаг.