Гэр оронгүй байсан алдартнуудын гайхалтай түүх

1.ЖИМ КЭРРИ

   Жим Кэрригийн аав ажлаасаа халагдсаны дараа тэдний амьдрал доройтож, байшингаа зарж, Канадын хаа сайгүй нүүх болжээ. 16 настай байсан Керри тэр үед сургуулиасаа гарч, гэр бүлдээ нэмэр болохоор стэнд ап комеди хийж эхэлсэн байна.

Тэрээр нэгэн удаа ярихдаа санхүүгийн хувьд хүнд хэцүү байсан тухайн үе маань миний хошин шогийн мэдрэмжийг хөгжүүлсэн байх гэжээ.

Жим Кэрри өөртэй нь тулгарсан бэрхшээл, сорилтуудад хэзээ ч бууж өгөлгүйгээр инээдмийн киноны оргилд гарч чадсан юм.

3.ЖЕННИФЕР ЛОПЕЗ

18 настай Женнифер ээжтэйгээ маргалдсаны улмаас бүжгийн студийн буйдан дээр унтдаг болсон байв.  Энэхүү зөрчил нь түүнийг бүжигчин болох хүсэл эрмэлзлийг улам асааж өгсөн гэдэг.

Хэдхэн сарын дараа тэр Европт бүжигчний ажилд оров. Удалгүй эргэж ирээд Лос Анжелест болсон үндэсний хэмжээний бүжгийн тэмцээнд түрүүлсэн юм.

Энэ бүхэн ганцхан жилийн дотор болоод өнгөрчээ. Мөрөөдлийнхөө төлөө тууштай зүтгэсэн бас нэгэн гайхалтай жишээ бол түүнийх.

ДАНИЭЛ КРЭЙГ

Таны харж байгаа хүчирхэг, хээнцэр Жэймс Бонд үргэлж ийм баян, алдартай байгаагүй юм. Тэрээр жүжигчин болох мөрөөдөлдөө хөтлөгдөн 16-хан насандаа Ливерпүүлээс Лондонд иржээ. Харин мөрөөдлөө биелүүлэхэд нь түүнд хангалттай мөнгө байсангүй.  Хагас цагаар зөөгчийн ажил хийж, заримдаа цэцэрлэгт хүрээлэнгийн сандал дээр унтаж байсан үе ч түүнд бий.
Гэсэн хэдий ч Даниэл мөрөөдлийнхөө төлөө энэ бүхнийг даван туулж, хөгжим, драмын “Гайдхолл” сургуульд элсэн оржээ. Сургуулиа төгссөний дараахан жүжигчин бүсгүйтэй гэрлэж, мөн анхны кинондоо тоглосон юм.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу

 

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …