Эхнэрээ хөнөөсөн Ж.Ганхуяг шоронд амиа хорложээ

Говьсүмбэр аймагт эх­нэрийнхээ амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн Ж.Ганхуяг гэгч этгээд чанга дэглэмтэй 425 дугаар ангид хоригдож байгаад амиа хорложээ.

Тэрээр өнгөрсөн ес­дүгээр сарын 14-ний өдөр хорих ангид нь тог тасрах үеэр хяналтын камер ажиллахгүйг далимдуулан өөрийгөө дүүжилж амиа хорлосон байна.

Тодруулбал жижиг сал­хивчны шилийг хагалж, тө­мөр сараалжнаас өмдний нэг шуумгаа уяж, нөгөөг нь урж толгойдоо углаад дүүжлээстэй байсныг гэрэл асч, камер ажиллах үеэр харгалзагчид мэдсэн боловч нэгэнт амьсгал хураасан байжээ.

Санал болгох мэдээ

Э.Ниндэв: Сүүлийн нэг жил 50 мянга гаруй тээврийн хэрэгслийг бүртгэлээс хаслаа

Нийслэлд сүүлийн нэг жилийн хугацаанд 50 мянга гаруй тээврийн хэрэгслийг бүртгэлээс хасаж, тухайн тээврийн хэрэгслийн …