Нүүрний хөлрөлтийг хэрхэн зогсоох вэ?

Хэт их хөлрөх нь бусад ч өөрт ч маш төвөгтэй байдаг билээ. Нүүрээрээ хөлрөх нь бүр ч хэцүү. Нүүрээ будахад хүртэл нүүрний будаг тогтохгүй амархан арчилчихдаг шүү дээ. Тэгээд л байн байн пудр түрхэх шаардлага тулгарна. Тэгвэл гэрийн нөхцөлд хялбархан аргаар нүүрний хөлрөлтөөс салах нэгэн аргыг хүргэж байна.

Алимны цуу, Зөгийн балтай ус

2 цайны халбага алимны цуу
2 цайны халбага зөгийн бал
Нэг аяга бүлээн усанд хоёр орцоо хийж сайтар хутгаад өлөн ходоодон дээрээ өдөрт 2 удаа ууна.

 

Шар дэрний навчит цай ( Sage tea)

Sage нь В витаминаар баялаг бөгөөд үрэвслийн эсрэг, мөөгөнцрийн эсрэг гайхалтай үйлчилгээтэй. Энэ нь арьсыг хөлрүүлж илүүдэл тослог ялгаруулахаас сэргийлдэг. Цайгаа хандалж уусны дараа цэвэр жимсний шүүстэй хольж маск тавьбал нүүр хөлөрөх нь багасдаг байна. Гэхдээ хамгийн үр дүнтэй арга бол Sage цай уух юм.

1 ширхэг пакеттай цайг 200мл халуун усанд хийж 2-3 минут хандална. Өдөрт 2 удаа уух бөгөөд ингэснээр хөлрөлт тань илт багасах болно.

Нэмэлт:

  • Алимны цуугаа бага зэргийн устй хольж байгаад нүүрээ арчиж болно.
  • Sage цайгаар нүүрээ шавшиж болно.
  • Хэт хөлрөх нь биеийг усны дутагдалд оруулдаг учир ус сайн ууж хэвшээрэй.
  • Түргэн хоол идэлгүй аль болох эрүүл хоолло.

beautymall.mn

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …