Тун саяхан мисс, жүжигчин Д.Шүүдэрцэцэг “Муушгийг заавал 5 гар тоглох албагүй” хэмээх инээдмийн эротик кинонд анх удаагаа эротик дүр бүтээсэн тухайгаа олон нийтэд зарлаж шуугиан дэгдээгээд байгаа билээ.
Тэгвэл маргааш буюу энэ сарын 27-ны өдөр Тэнгис кино театрт нээлтээ хийх тус кинонд зориулан Шүүдрээ маань нуруундаа шивээс хийлгэсэн гэнэ. Гэхдээ эл шивээс нь хэсэгхэн зуурын хугацаатай тогтдог шивээс ажээ.
Залуу жүжигчин бүсгүйдээ урлагийн өндөр амжилт хүсье!
Г.Сонор ugluu.mn