-Төгс эр хүнийг хайгаад хэрэггүй, өөрөө бий болгох хэрэгтэй
-Зарим хүүхнүүд бусдаар тэжээлгэхээр төрөөгүй. Тэд өөртэйгээ адилхан эрх чөлөөтэй нэгнийг олтлоо эрх чөлөөтэй байхаар бүтээгдсэн.
– Би түүнийг харахаараа, бид бие биендээ зориулагдсан хүмүүс шиг санагддаг. Тиймээс би хэрүүл өдөж түүнийг хөөгөөд явуулчихсан.
-Магадгүй, бага ярилцаж, их үнсэлцсэн нь бидний зөв ч юм билүү?
-“Хайртай” гэж хэлэх амархан. Харин дараа нь хамгийн хэцүү үе.
-Эмэгтэйчүүд хайртай учраас хууралтыг уучилдаг. Харин эрчүүд үүнийг хэзээ ч уучилдаггүй, бас л хайртай учраас…
-Мэдээж хайртай хүнтэй байх сайхан, гэхдээ заримдаа найз хүүхэнтэйгээ хамт кинонд явах бас сайхан.
-Тэр ямар харагдаж байсныг санахгүй байна. Хэн нэгэн надад таалагдахад дандаа ингэдэг. Би зөвхөн мэдрэмжээ л санадаг юм.
-30 насны ганцаардлаас муу нь магадгүй 20 насны ганцаардал л байх.
“Хонгор минь, бүх юм сайхан байлаа, чи надад ихийг өглөө, өөр нэгэнтэй сайхан амьдраарай” гэж хэлдэг эмэгтэйд би атаархдаг ч өөрийн мэдэлгүй “бидний хооронд юу ч болоогүй, зүгээр л тонилж үз!” гээд хэлчихдэг.
-Бусдын санал, зөвлөгөө огтхон ч хэрэггүй. Хаалттай хаалганы цаана юу болж байгааг хэн ч мэдэхгүй шүү дээ.
-Ганц бие эмэгтэйд амьдралын зам тийм ч амар биш, тиймээс туфелиэ сонгохдоо болгоомжтой хандах хэрэгтэй. Харин дараа нь тэр чинь хүнд хэцүү замыг гэрэлтүүлж өгнө.