Өнөөдөр ахмадын баярын өдрийг угтан “Ахмад настнаа хүндэлье” арга хэмжээг Нийслэлийн халамж үйлчилгээний газар, “Монголын чөлөөт ахмадын холбоо”, “Монос фарм” хамтран зохион байгуулж, нийслэлд амьдарч буй 100-аас дээш настай есөн өндөр настанд баяр хүргэн, гэрт нь очиж гарын бэлэг гардууллаа.
Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 62146 өндөр настан халамж үйлчилгээнд хамрагддаг юм байна. Үүнээс 80-аас дээш настай 7 144, 95-аас дээш настай 246, 100-аас дээш настай 27, алдар цолтой 1495 өндөр настан Улаанбаатар хотод амьдарч байгаа ажээ.