Диснейн стандартаар бүтээгдсэн “Чингис Хаан” анимэйшн мэндэллээ

“Монголын Нууц Товчоо”-ноос сэдэвлэн бүтээсэн “Ocean Pictures”-ийн уран бүтээлчдийн Диснейн стандартаар бүтсэн үндэсний контент “Чингис Хаан” бүрэн хэмжээний монгол анимэйшн хүүхэлдэйн кино энэ сарын 31-нээс эхлэн үзэгчдийн хүртээл болох гэж байна. Үүнтэй холбоотойгоор тус киноны уран бүтээлчид өнөөдөр мэдээлэл хийлээ.

“Чингис Хаан” бүрэн хэмжээний монгол анимэйшний ерөнхий найруулагчаар ажилласан Б. Тэнгис киноны зохиолчийн үүргийг давхар гүйцэтгэжээ.

Энэ талаар уг киноны ерөнхий найруулагч Т.Тэнгис “Монголын Нууц Товчоо”-ноос сэдэвлэн бүтээсэн “Чингис Хаан” бүрэн хэмжээний анимэйшн хүүхэлдэйн киног бид дэлхийн стандартад бүрэн нийцүүлэн хийж үзэгчдийн хүртээл болоход бэлэн болоод байна. Энэхүү төслийг “Ocean Pictures”студи 2011 оноос эхлүүлж “Чингис Хаан” бүрэн хэмжээний монгол анимэйшн нь Монгол уран бүтээлчдийн 7 жилийн нөр их хөдөлмөрийн үр дүнд мэндэллээ.

Киноны хөгжмийн хувьд “Мандухай сэцэн хатан”, “Мөнх тэнгэрийн хүчин дор” киноны хөгжим хамтдаа тоглогдсон Монголын гурав дахь бүтээл. Энэхүү кинонд нийт 1000 гаруй уран бүтээлчид оролцсон.

“Чингис Хаан” бүрэн хэмжээний монгол анимэйшн кинонд “Монголын Нууц Товчоо”-ны 8-р бүлэг хүртэлх буюу 1136-1206 оны хооронд дахь үйл явдлыг харуулсан. Хүүхэд багачуудад зориулсан контент учраас цус, ёс бус үг хэллэг, хүчирхийллийг харуулахыг хүсээгүйгээрээ онцлогтой.

Мөн түүнчлэн Бөртө хатны дууг дуучин Б. Маралжингоо, Эгшиглэн, Э.Агиймаа нар дуулсан. Харин Тэмүжиний дууг Харанга хамтлагийн дуучин MУУГЗ Ц. Чулуунбат дуулсан. Үзэгчдэд хангаж хэлэхэд манай киног үзэхдээ Диснейн кино компанийн бүтээсэн “Мулан”, “Үнсгэлжин” “Frоzеn” зэрэг бүтээлүүдтэй харьцуулж үзээрэй. Дээрх кинонуудтай энэ зэрэгцэх бүтээл болсон гэдэг итгэлтэй байна” гэв.

“Чингис Хаан” монгол анимэйшн киноны зөвлөхөөр ажилласан Төрийн соёрхолт, түүхийн ухааны доктор Д.Өлзийбаатар “Бид Монголын түүхээсээ хол хөндий болжээ. Түүхийн хичээлийн чанар муу байна. Монголын ард түмэн түүхээ мэддэг байх нь чухал. Түүхэндээ хайртай болоход нөлөөлөх хамгийн чухал ажил бол кино урлаг. Зөвхөн Монголын биш дэлхийн стандарт шаардлагыг хангасан түүхэн анимэйшнийг хийнэ гэдэг бол гайхалтай сайхан үйл явдал. Монголчууд түүхээ хүндэлдэг, хайрладаг, мэддэг байх ёстой. Монголын нууц товчоог ухвал хэдэн арван мянган анимэйшн гарна” гэлээ.

Бөртө хатны дүрд дуу оруулсан жүжигчин Б.Батсумьяа“Чингис хааны баатрууд уухайн түрлэгийн дууг цэргийн ангийн 500-гаад цэрэг дуу оруулсан байгаа. Миний хувьд Бөртө хатны дүр болон Тамын хааны Маажуурын дүрд дуу оруулсан. Анимэйшн кинонд дуу оруулна гэдэг бол жүжигчдээс уран чадвар, ур ухаан, илүү их жүжиглэлт шаарддаг. Яг таарсан дүрд дуу оруулаад эхлэхээр хүн болгоны өмнө тэрхүү дүр амилж эхэлдэг юм билээ” гэж ярила

Г.Нараа

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …