Өтгөн хөвсгөр сайхан үстэй харагдахыг хүсдэг охид, бүсгүйчүүдээ дараах зөвлөгөөнүүдийг хүргэж байна.
1. Үсээ бүрэн хатсаны дараа үсээ самнах
Үсээ угаасны дараагаар хатаахдаа үсээ гэмтээхгүйн тулд самаар биш хуруугаар үсээ хэсэгчлэн үзүүр хүртэл дээш өргөн хатаавал үс хөвсийж хатна. Дараагаар нь бөөрөнхий хэлбэртэй буюу массажны самаар самнаж хэлбэрт оруулна.
2. Үсээ боох
Боосон үс чинь нэг л онцгүй унжаад байвал үсний хоёр ширхэг жижиг хавчаар ашиглан хөвсгөр сайхан харагдуулаарай. Үүний тулд үснээсээ хэсгийг аван хавчаараар тогтоогоод үсээрээ далдлахад л хангалттай.
3. Түргэн хугацаанд үсээ хөвсийлгэх
Үсээ угаасны дараагаар хоёр хувааж ороогоод дараа нь ороосон үсээ шуугаад үсний сэнсээр хатаагаарай. Хатаасны дараа үсээ суллаж тавихад хөвсийж долгион орсон байхыг харна.
4. Үсээ сүлжих
Сүлжсэн үсээ султгаад өгвөл үс чинь илүү өтгөн мэт харагдах болно.
5. Үсээ янзалсны дараа дахиж хатаах
Үсээ засч янзалж дуусаад толгойгоо доош харуулаад үсээ унжуулаад дахин сэнсдэхэд үс улам өтгөн хөвсгөр болно.
6. Үсний засалтаа өөрчлөхөөс бүү ай
Энгийн жижиг өөрчлөлтүүд чиний дүр төрхийг бүхэлд нь өөрчилдөг. Жишээ нь үсээ голоор нь хуваадаг бол хажуугаар нь хувааж нэг үзээрэй.
7. Үсээ янзлах цаг зав байхгүй байвал үсний хөөс ашиглан хүссэн үр дүндээ хүрэх боломжтой