Канадын иргэн Чарли Лагарде 18 насны төрсөн өдрөөрөө сугалааны супер шагналын эзэн болжээ. Охин ялагч болсноор хоёр сонголт гарч ирсэн бөгөөд эхнийх нь нэг удаа 780 мянган ам. доллартой тэнцэх шагнал авах эсвэл насан туршдаа долоо хоног бүр 1000 ам. доллар авах байсан аж.
Санхүүгийн зөвлөхтэйгээ ярилцаж үзсэний үндсэн дээр охин татваргүй гэдгээр нь долоо хоног бүр 1000 ам. доллар авах эрхийг нь сонгосон байна.
Тухайн сугалааг зохион байгуулсан компанийн төлөөлөгч Патрис Лавуи “Залуу хатагтайн хувьд татвар төлөхгүй учраас жилд 100 мянган ам. долларын цалинтай хүн шиг амьдрахаар болж байна. Амьдрал ингэж эхэлнэ гэдэг тун сайхан явдал юм” гэжээ.
Охин шагналын мөнгөө аялалд зарцуулж, боловсролдоо хөрөнгө оруулахаар төлөвлөсөн бөгөөд “Би мэргэжлийн гэрэл зурагчин болохыг хүсдэг. Миний хамгийн том мөрөөдөл National Geographic-т миний бүтээл хэвлэгдэх юм” гэсэн байна.