“The Voice of Mongolia” шоуны авьяаслаг хөгжимчид

Монгол телевизээс зохион байгуулж буй “The Voice of Mongolia” шоу эхэлснээс хойш бид бүгдээрээ бүтэн сайн өдрийг бүтэн жаргалтай өнгөрүүлж байна. “Хаалгач” залуугаас эхлээд л хөтлөгч, шүүгч, тайз засалт, зохион байгуулалт гээд дэлхийн жишигт нийцсэн, хамгийн олон үзэгчтэй, хамгийн алдартай шоу нэвтрүүлгийг Монголд энэ түвшинд зохион байгуулж байгаа нь үзэгч та бүхний таашаалд нийцэж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна.“The Voice of Mongolia” шоуны хамгийн сонирхолтой, хамгийн ихээр хүлээлт үүсгээд байсан “Халз тулаан”-ны шат эхлээд байгаа энэ үед шоуны хамгийн том, бас хамгийн чухал нэгэн бүрдэл хэсэг болох амьд хөгжмийн хамтлагийнханыг танилцуулахаар бэлтгэлээ.

Мэдээж дэлхийн хэмжээний шоу, тэр дундаа дууны шоу учраас бидний чихэнд хүрч тэр гайхамшигтай, давтагдашгүй мэдрэмжүүдийг өгөхөд хамгийн гол үүрэгтэй хүмүүс бол хөгжимчид байдаг. The Voice шоу 2010 оноос хойш өнөөг хүртэл дэлхийн 62 оронд амжилттай зохион байгуулагдаж дэлхийд алдартай томоохон шоу нэвтрүүлэг болж чадсан юм. Тэр бүх цаг үед тус шоуны салшгүй нэгэн хэсэг, чимэг болсоор ирсэн зүйл бол амьд хөгжмийн хамтлаг байдаг. Улс орон бүхний шоунд тухайн улсдаа нэр нөлөөтэй, авьяас чадвараараа олонд хүлээн зөвшөөрөгдсөн, өөрийн гэсэн хэв маягтай чадварлаг хөгжимчид энэ бүрэлдэхүүнд багтдаг. Voice Mongolia шоуны хувьд ч гэсэн хамгийн чадварлаг хамтлаг тоглодогийг та бүхэн мэднэ биз дээ. Тэгвэл оролцогчдын ард хөгжмийн яруу эгшиг, төгс нийцлийг бидний зүрхэнд хүртэл цуурайтуулж чаддаг авьяаслаг хөгжимчид хэн байсан бэ?

Voice Mongolia шоуны дуу хөгжмийн продюсер, ерөнхий найруулагч С.Буянтөгс

Монгол телевизийн дуу хөгжмийн продюсер найруулагчаар ажилладаг С.Буянтөгс нь энэхүү шоуны чухалд тооцогдох ажлуудын нэгийг гүйцэтгэдэг. Тэрээр шоуны нээлттэй шалгаруулалтаас эхлээд эхний шатны оролцогчдын дууны сонголт оролцогчдын бэлтгэлийн явцад анхаарч, амьд хөгжмийн хамтлагтайгаа маш нягт хамтран ажиллаж байгаа. С.Буянтөгс нь ХБНГУ-ын Sae Institute Frankfurt сургуулийг 2014 онд Продакшн чиглэлээр Middlesex University London бакалаврын зэргийг хамгаалж байсан. Тэрээр Герман улсад байх хугацаандаа Театрын техникийн найруулагчаар ажиллаж байсан бөгөөд пост рок урсгалаар уран бүтээлээ туурвидаг Good morning, Fridge buzz , мөн Vatanabe нэртэй хоёр ч амьд хөгжмийн хамтлагт дуучин, хөгжмийн зохиолчоор ажиллаж байжээ. Түүний хамтлаг бие даасан хоёр ч цомгийг бүтээснээс гадна томоохон хамтлагуудын хамтаар маш олон аялан тоглолтуудыг хийж байжээ. Харин тэрээр 2014 онд Монголд ирсэн даруйдаа Монгол телевизийн дуу хөгжмийн продюсер, найруулагчаар ажиллаж Авьяаслаг Монголчууд шоуны хоёр цувралын дуу хөгжмийн багийг удирдан ажиллажээ. Энэ хугацаанд М МUSIC хөгжмийн хөтөлбөрийг бэлтгэн үзэгч та бүхэнд хүргэдэг гэдгийг мэдэх бизээ. Харин тэрээр одоо Voice Mongolia шоуны амьд хөгжмийн хамтлаг, шоуны дууны хөгжимтэй холбоотой бүхий л ажлыг өөрийн багийн хамтаар хариуцан ажиллаж байна. Дашрамд сонирхуулахад тэрээр Voice Mongoliа шоуны турш тайлбар уншиж, хөтөлбөрийн турш та бүхэнтэй хамт байдаг.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу

 

 

 

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …