Анхны IPTV технологийг нэвтрүүлэхэд гар бие оролцож улмаар Скаймедиа, Скайтел компанид захирлын алба хашиж явсан мэдээлэл, технологийн мундгуудын нэг гэгдэх Н.Наранбат саяхан Юнителийн рекламд тоглосон байхыг үзлээ.
Ганган хээнцэр ч хоосон толгойтой залуусаар рекламын дүр хийдэг өнөө үед Юнителийхэн их л сүрхий дүр сонголт хийсэн байх юм. Даанч юнителийн энэ сонголтыг “Хар масс” ойлгосонгүй бололтой. Магадгүй анхнаасаа тэдэнд зориулсан бүтээгдэхүүн ч биш байж магад. Тиймдээ ч өнөөх дүрийг нь танилгүй “явдаг сахал, неондартал” гэж сошиал орчинд нэлээд шоглолоо. Манайхан ч гэж хэлбэрдсэн хэдэн залуусаа шүтчихсэн. Гэтэл хийсэн бүтээсэн зүйлтэй, дугуй унаж, усанд сэлж, ууланд гүйдэг үлгэр жишээ амьдралын хэмнэлтэй Н.Наранбатыг зөвхөн харагдах байдлаар нь дүгнэж байгаа нь хэлбэр хөөсөн амьдралдаа манайхан нэгэнт дасжээ гэж халагламаар.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу