Charles & Keith-ийг Монголд оруулж ирэх ажлыг амжилттай зохион байгуулж буй Эновстайл компани тус брэндийг залууст танилцуулах зорилготой “Garden State” fashion art үзэсгэлэнг Зайсан Хилл цогцолборт өнгөрсөн гуравдугаар сарын 23-нд зохион байгуулсан билээ. “Garden State” фэйшн арт үзэсгэлэнд хотын хамгийн загварлаг мөн салбартаа амжилттай яваа залуус уригдан ирсэн байлаа. Хүрэлцэн ирсэн зочид “chill” хөгжим сонсонгоо, үзэсгэлэнд тавигдсан Charles& Keith брэндийн загваруудтай танилцсан юм. Зочдын анхаарлыг үзэсгэлэнгийн тохижилт хамгийн ихээр татсаныг энд тэмдэглэн хэлэх нь зүйтэй.
Сингапурын алдарт Charles & Keith брэндийн салбар дэлгүүр ирэх тавдугаар сард Шангри-Ла Моллд нээлтээ хийнэ. Энэ брэнд өөрийн хэв маяг, чанар, чансаагаар олон улсад хэдийнээ танигдсан гэдгийг хүн бүр мэднэ. Эновстайл компанийн хувьд олон улсын франчайз бизнесийн арвин туршлагатай. Тухайлбал, Английн Karen Millen брэндийг 2013, Английн L.K.Bennett брендийг 2017 онд тус бүр Монголын зах зээлд амжилттай нэвтрүүлсэн. Мөн дэлхийн загварын чиг хандлагыг Монгол хэрэглэгчиддээ сурталчлах, танин мэдүүлэх, соён гэгээрүүлэх ажлыг 2014 оноос эхэлж амжилттай хэрэгжүүлж байна.
Charles & Keith брэндийн тухай:
1996 онд үүсгэн байгуулагдсан, дэлхий даяар 36 оронд 641 гаруй салбар дэлгүүртэй “Charles & Keith” нь бие даасан, эрх чөлөөт, өөртөө итгэлтэй, их хотын загварлаг бүсгүйчүүдэд зориулагдсан. Дизайнеруудын ур ухаан шингэсэн, гутал, цүнх болон гоёл чимэглэлээс бүрдсэн коллекцуудыг чанарын өндөр түвшинд үйлдвэрлэн гаргадаг юм.
Коллекцууд:
Улирал тутмын чиг хандлагыг шингээсэн коллекц нь эрхэмсэг байдлыг илэрхийлсэн Сharles & Кeith коллекц болон бяцхан охидод зориулсан Little Charles & Keith коллекцуудаас бүрддэг.
Эвентийн онцлох зургуудаас хүргэе: