Клиник үхэлд хүүхдээ төрүүлсэн эмэгтэй

Elayna Nigrelli, now three months old, is expected to make a full recovery from her pre-term birth under remarkable circumstances./Daily News/ АНУ-ын Миссури мужид өнгөрсөн хоёрдугаар сарын 29-нд нэгэн эмэгтэй үхээд хүүхдээ төрүүлэн дахин амилсан гайхалтай хэрэг болжээ.

Тодруулбал, 32 настай Эрика Нигрелли хэмээх багш эмэгтэй хичээл орж байгаад ухаан алдаж унан, улмаар амнаас нь хөөс цахарч, таталт өгсөөр түргэн тусламжаар эмнэлэгт хүргэгдэн амьсгал хураасан байна.

Тиймээс эмч нар юутай ч багш эмэгтэйн гэдсэнд буй хүүхдийг яаралтай аврах хэрэгтэй болж хагалгаа хийн эрүүл охин гаргаж авчээ. Учир нь  Эрика Нигрелли төрөхөд ердөө гуравхан долоо хоног дутуу байсан аж.   Эмч нар охиныг эсэн мэнд байгаад баярлаж байтал гэнэт хачирхалтай зүйл болсон нь хэдэн арван минутын өмнө амьсгал хураасан байсан Эрика Нигрелли бүсгүйн зүрх дахин цохилж эхэлжээ. Эмч нар ч яаралтай арга хэмжээ авч эмэгтэй дахин амилсан байна.

Erica Nigrelli, right, and her husband, Nathan, are parents of miracle baby Elayna, who was born after Erica’s heart stopped beating.

Одоогоор эл гайхамшигтай явдлыг хэн ч тайлбарлаж чадахгүй байгаа бөгөөд юутай ч клиник үхэл хэмээн тодорхойлсон аж. Харин түүний нөхөр Натан эл сайхан үйл явдал тэдний гэр бүлд тохиосонд маш их байртай байгаа бөгөөд хэрэг болох үед яг эхнэрийнхээ хажууд байсан гэнэ. Учир нь Натан ч мөн эхнэртэйгээ нэг сургуульд багшилдаг агаад хамгийн түрүүнд 911-рүү залгажээ.

Miracle baby Elayna Nigrelli with her dad, Nathan, who called paramedics after finding his then-pregnant wife in the midst of a seizure.

Т.Анир.ugluu.mn

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …