“The Voice Of Mongolia” шоу нэвтрүүлгийн шилдэг 32 оролцогчийн гуравдугаар шатны шалгаруулалт үргэлжилж байна.
Шүүгч, дасгалжуулагч Д.Болдын шилдэг найман оролцогч өчигдөр /2018.04.29/ өөрсдийгөө бас нэгэн өөр өнцгөөс, өөр стиль имижтэйгээр харуулж чадлаа.
Д.Болд дасгалжуулагчийн шилэгдмэл авьяастнуудаас дараагийн шатанд үлдэх хоёр оролцогчийг үзэгчид мессеж саналаар сонгосон бол багийнхаа үлдсэн хоёр оролцогчийг Д.Болд шүүгч өөрөө сонгосон юм.
Энэ удаагийн шатанд Л.Насанбуян, С.Тэлмэн, Б.Одмандах, Ш.Мөнхбаяр, Д.Бямбахишиг, Б.Сайнбилэг, Ж.Ариунжаргал, О.Бүжинлхам нар өрсөлдсөн бөгөөд эхний шатандаа л үзэгчдийг уярааж дурлуулж чадсан уянгалаг хоолойтой залуу Ш.Мөнхбаяр, хүчтэй хоолой, эрч хүчтэй үзүүлбэрээрээ үзэгчдийн сэтгэлийг татсан О.Бүжинлхам нарт үзэгчид хамгийн өндөр саналыг өгч тэмцээнээ цааш үргэлжлүүлэх эрхийг олголоо.
Харин тэмцээнээ үргэлжлүүлэх үлдсэн хоёр оролцогчийг сонгохдоо Д.Болд шүүгч оролцогчдод хүсэл мөрөөдөл, зорилгоо хэзээ ч орхихгүй байхыг хүсээд Ж.Ариунжаргал болон Б.Сайнбилэг нарыг сонгосон юм.