“The Voice Of Mongolia” шоу нэвтрүүлгийн шилдэг 32 оролцогчийн гуравдугаар шатны шалгаруулалт үргэлжилж байна. Шүүгч, дасгалжуулагч Ч. Уламбаярын шилдэг найман оролцогч /2018.04.28/ -ны өдөр үзүүлбэрээ үзүүллээ
УКА дасгалжуулагчийн шилэгдмэл авьяастнуудаас дараагийн шатанд үлдэх хоёр оролцогчийг үзэгчид мессеж саналаар сонгосон бол багийнхаа үлдсэн хоёр оролцогчийг УКА шүүгч өөрөө сонгосон юм.
Энэ удаагийн шатанд Ц.Энгүүн, Г.Маргад, Э.Буянгэрэл, Б.Батбаяр, А.Заяа, Б.Баярсайхан, Б.Оргил, О.Анхбаяр нар өрсөлдсөн бөгөөд эхний шатандаа л үзэгчдийг уярааж дурлуулж чадсан гайхамшигт хоолойт бүсгүй Ц.Энгүүн, онцгой содон стиль имиж, өвөрмөц хоолойгоороо үзэгчдийн сэтгэлийг татсан Б.Батбаяр нарт үзэгчид хамгийн өндөр саналыг өгч тэмцээнээ цааш үргэлжлүүлэх эрхийг олголоо.
Харин тэмцээнээ цааш үргэлжлүүлэх үлдсэн хоёр оролцогчийг сонгохдоо УКА шүүгч өөрт нь тун хүнд байгааг илэрхийлээд эрч хүчээр дүүрэн Г.Маргад болон Э.Буянгэрэл нарыг сонгосон юм.
.