Зохистой хооллолтын зарчим гээд толгой эргүүлсэн тоо мэдээлэл их байдаг бол танд энгийн аргачлал зааж өгье. Гарын таван хуруун дүрмээр та өдөрт таван удаа хооллож байх ёстой.
Хэрвээ та 4 эсвэл 3 хуруутай бол 4 юмуу 3 удаа хооллож болно гэсэн үг. 5 хуруутай бол өдөрт 5 удаа л хоолло. Атгасан гараа өдөрт авах ёстой 2000 ккал ичлэг хэмээгээд, таван хуруугаа өглөө, бага үд, өдөр, үдээс хойш, оройн хоол гэж тус бүр зүйрлээрэй.
Эрхий хурууг өглөөний цай гэж нэрлэе. Өглөөний цайны хэмжээгээ яг л эрхий хурууны дайтай сонгох хэрэгтэй. Эрхий хуруунд овьёостой сүү хамгийн зохимжтой. Учир нь өлөн ходоодыг овъёостой сүү цочроохгүй бөгөөд шингэц нь сайн. Овьёос нь эслэгийн агууламж өндөр тул өглөө хэрэглэх үед гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг дэмжиж өгснөөр өдөр идэх хоол сайн шингэх хөрсийг нь бэлддэг гэсэн үг. Иймд өглөөний цайндаа эслэгийн агууламж өндөртэй овъёос хэрэглэж байх үед өтгөн хатах зовиураас ангижрах болно.
Бага үдийн цайг долоовор хуруу гэе. Эрхий хуруунаас арай урт тул порцоо бага зэрэг нэмнэ гэсэн үг. Дунд хурууг өдрийн хоол гэе. Дунд хуруу хамгийн урт хуруу адилаар хамгийн их порцтой хоолыг өдрийн хоолондоо сонгох хэрэгтэй. Дараагийн хуруу бол ядам хуруу. Ядам хуруу хамгийн цэвэр хуруу гэж үздэгтэй адил үдээс хойш өдрийн хоолны шингэцийг сайжруулах нандин хүнс болох жимс, жимсгэнэ, ногоо түлхүү хэрэглэх хэрэглээрэй. Хэмжээний хувьд мэдээж дунд хуруунаас бага хэмжээгээр зооглоно. Ингээд оройн хоолоо чигчий хуруутай зүйрлэе. Чигчий хуруу нь эрхий хуруунаас жижиг хэмжээтэй байдагын адилаар өглөөний цайнаас бага хэмжээгээр хөнгөн хооллоно гэсэн үг.
Оройн хөнгөн хоолонд овъёосыг тарагтай хольж хэрэглэх нь хамгийн зохимжтой. Учир нь овъёосонд агуулагдах эслэг нь өдрийн хоолны боловсроогүй үлдэгдлийг цэвэрлээд бүдүүн гэдсэнд илгээхэд тарган дахь ашигтай бактери пробиотик нь ялзлах процесст оруулж шөнийн цэвэрлэгээ хийж хонох болно. Ингээд өглөө босоход хоол боловсруулах зам цэвэрлэгдсэн байх агаад энэ үед дахиад эрхий хуруу буюу овъёос сүүтэй өглөөний цайгаа ууж өдрийн илчлэг ихтэй хүнд хоол боловсруулахад бэлтгэлээ базаах учиртай юм. 5 хуруун дүрмээр бага багаар, ойр ойрхон хооллох үед хоолны шингэц сайн байдаг учир нь энэ билээ.
Хүмүүсийн андуурдаг нэг зүйлийг мөн энд тайлбарлаж өгье. Овъёос, Мовъёос 2 өөр үү? гэж их асуудаг. Овъёос бол “үрт” үр тариан төрлийн нэршил. Харин Мовъёос бол овъёос агуулсан өглөөний цайны Монгол брэндийн нэр. Шим тэжээл судлалын төвөөс Улаанбаатар хотын оюутнуудын өглөөний цайны зуршлын судалгаа хийхэд оюутнуудын 54 хувь нь өглөөний цайгаа уудаггүй гэсэн таагүй дүн гарсан. Энэ судалгааны дүнг олон нийтэд мэдээллэснээс дараахан буюу 2014 оноос Мовъёос брэнд зах зээлд нэвтэрчээ. Богино хугацаанд овъёосыг Мовъёос гэх ойлголт үүссэнийг харахад хэрэглэгчдэд Монгол брэндийн өглөөний цай их хүрсэн бололтой. Канон брэндийг бид канондох гэж нэрлэж заншсантай агаар нэг бизээ.
Ингээд өмнө дурдсан овъёосоо энгийн томъёонд оруулж цээжлүүлье.
Мовъёос + сүү = Эрхий хуруу (Өглөөний цай)
Мовъёос + тараг = Чигчий хуруу (Оройн хөнгөн хоол)
Энэ томъёог хэрэглэх үед өлсөж ядрахгүй, идсэнээ шингээж, өтгөн өдөр бүр гадагшлах болно. Миний явуулдаг онлайн дасгалжуулалтын хөтөлбөрт дээрхи томъёогоор зохистой хооллоход долоо хоногт 3-5 кг жин баттай хасагдаж, хэвлий хэмжээсээр 5-10 см буурдаг юм. 5 хуруун дүрмээр өдөрт 5 удаа хооллож илүүдэл жингээ хасаарай.
https://www.facebook.com/tsahimemch