“The Voice Of Mongolia” шоу нэвтрүүлгийн шилдэг 32 оролцогчийн гуравдугаар шатны шалгаруулалт /2018.05.06/ өчигдөр амжилттай өндөрлөлөө.
Энэ сарын 5-ны өдөр Шүүгч, дасгалжуулагч Д.Отгонбаярын шилдэг найман оролцогч өөрсдийгөө бас нэгэн өөр өнцгөөс, өөр стиль имижтэйгээр харуулж чадлаа.
Д.Отгонбаяр дасгалжуулагчийн шилэгдмэл авьяастнуудаас дараагийн шатанд үлдэх хоёр оролцогчийг үзэгчид мессеж саналаар сонгосон бол багийнхаа үлдсэн хоёр оролцогчийг Д.Отгонбаяр шүүгч өөрөө сонгосон юм.
Энэ удаагийн шатанд А.Болормаа, П.Дагийсүрэн, Г.Мөнх-Эрдэнэ, Б.Мөнхзул, Т.Наранхүү, Ө.Санчир, Э.Занданшагай, Б.Золжаргал нар өрсөлдсөн. Ингээд тоглолтын дараа үзэгчид мессеж санал асуулгаар Г.Мөнх-Эрдэнэ, А.Болормаа нарт хамгийн олон санал өгсөн бол, шүүгч Д.Отгонбаяр Ө.Санчир, Б.Золжаргал нарыг сонголоо.