Яг түүн шиг-3: Дуучин Ц.Тэмүүлэн Lady Gaga-гийн дүрд хувирахын тулд 12 жил ургуулсан сахлаа хусуулжээ

Боловсрол суваг телевиз “Эндемол Шайн”/Endemol shine/ групп хамтран “Яг түүн шиг” шоуг албан ёсны эрхтэйгээр 2016 оноос эхлэн хүргэж ирсэн билээ. Шоуны найман оролцогчид арван дугаарын турш Монголын болоод дэлхийд алдартай уран бүтээлчдийн дуу хоолой, үйл хөдлөлийг дуурайн, тэдний дүрд хувиран өрсөлддөг нь үзэгчдийн анхаарлыг хамгийн ихээр татдаг.

Тэгвэл энэ жилийн “Яг түүн шиг-3 ”шоуны эхний дугаар өчигдөр үзэгчдийн хүртээл болж шоуны эхний дугаарын салхийг “A sound” хамтлагийн дуучин Ц.Тэмүүлэн хагалав. Тэрээр Lady Gaga-гийн дүрд тун чадварлаг хувирсан билээ.

Ц.Тэмүүлэн Өдрийн сонинд өгсөн ярилцлагадаа “Би шоуны үеэр сахлаа хусуулах шаардлага гарсан л даа.Сахлаа ерөөсөө хусч байгаагүй. Сахлаа хуссан минь маш том золиос болсон. Одоогоос 11,12 жилийн өмнө сахлаа нэг удаа авч байсан байх. Тэрнээс хойш сахландаа гар хүрээгүй байсан юм. Сахлаа авахуулсан чинь өөрийгөө танихгүй шахуу юм болсон шүү” хэмээн ярьжээ.

 

 

 

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …