“Voice Mongolia”шоу нэвтрүүлгийн youtube сувгийн хандалт 70 саяд хүрлээ

Дөрвөн  сарын турш үзэгчдийг дуу хөгжмийн ертөнцөөр аялуулж монголын урлагийн салбарт шинээр мэндлэх шилдэг дуу хоолойны эзнийг хайж буй “Voice Mongolia” шоу нэвтрүүлгийн youtube сувгийн хандалт хэдийнээ 70 сая хол давжээ.

Шоуны шууд дамжуулагдах тоглолт 4-р сарын 28-аас эхэлсэн бол өнгөрсөн долоо хоногт шигшээ 32 оролцогчийн шууд тоглолтууд дууссан билээ. Харин энэ амралтын өдрүүдээр дөрвөн шүүгчийн шигшээ оролцогчид зөвхөн монгол дуугаар өрсөлдөж “Voice Mongolia” шоу нэвтрүүлгийн хагас шигшээ шатанд тунан үлдэх юм. Шигшээ 16 оролцогчийн тоглолтонд нэг багаас үзэгчийн саналаар нэг, шүүгчийн саналаар нэг оролцогч шоугаа үргэлжлүүлэх боломжтой болох юм. Энэ сарын 12-нд С.Ононбат шүүгч болон Ука шүүгчийн багийн шигшээ оролцогчид өрсөлдөнө.

Дэлхийн хамгийн их үзэгчтэй шоу нэвтрүүлэг болох “Voice Mоngolia”-н ялагч тодрох мөч улам ойртсоор байна.

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …