Каннын кино наадамд  “Бид хэд нэгдэл”-ийн  уран бүтээлчид оролцож байна

71 дэх удаагийн Каннын кино наадам тавдугаар сарын 8-ны өдөр Францын Номин эрэгт албан ёсоор нээлтээ хийсэн. Энэ сарын 19-ны өдрийг хүртэл үргэлжлэх уг наадамд “Бид хэд нэгдэл”-ийн “Хөхөө” богино хэмжээний киноны уран бүтээлчид  оролцож байна.

“Бид хэд нэгдэл” нь Монголын “48 цаг” кино наадамд оролцон шилдгээр шалгарч, улмаар олон улсын “48цаг” кино наадам буюу “Filmapalooza 2018” кино наадамд оролцох эрхээ авсан юм. Өнгөрсөн гуравдугаар сард болж өнгөрсөн уг наадмаар олон орны 157 кино өрсөлдөж манай залуусын “Хөхөө” богино хэмжээний кино “Шилдэг график” “Шилдэг багийн жүжиглэлт” “Шилдэг эмэгтэй гол дүрийн жүжигчин” “Шилдэг кино” гэсэн төрлүүдэд нэр дэвшиж “ШИЛДЭГ ГРАФИК” номинацийн эзэн болсон байдаг. Ийнхүү шилдэг 14 киноны нэгээр шалгарсан “Хөхөө” кино “Канн 2018” кино наадмын бэсрэг киноны булан (Cannes du Short Film Corner)-д оролцох боломжтой болсон юм.

 Каннын кино наадмын дэлгэцнээ монголын  кино бүтээгчдийн “Хөхөө” богино хэмжээний кино гарч байгаа бөгөөд Монголоос “Бид хэд нэгдэл” багийн ахлагч Б.Болдбаатар, Л.Дашдооров нар оролцож байгаа юм байна.

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …