Хөдөлмөрийн баатар Д.Сумъяа наймдугаар сард хуримаа хийнэ

Олимпийн мөнгөн медальт, дэлхийн аварга, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Д.Сумъяа ирэх наймдугаар сард хуримаа хийхээр болжээ.

Хөдөлмөрийн баатар Д.Сумъяагийн найз залуу нь Булган аймгийн Хутаг-Өндөр сумын харьяат, жүдо бөхийн ОУХМ, аймгийн начин Х.Цогтгэрэл гэдгийг бөхийн хорхойтнууд андахгүй сайн мэднэ.

Энэ талаар Д.Сумъяагийн ээж Ц.Дэлгэрмаа 2017 оны 9-р сард “Өнөөдөр” сонинд өгсөн ярилцлагадаа “Сумъяагийн минь гуйлга ирчихсэн. Ирэхээр нь өдрийн сайныг шинжиж байгаад нэг сайхан өдөр хуримыг нь хийнэ ээ” хэмээн ярьж байсан юм.

Санал болгох мэдээ

ГОВИЙН БАЙГАЛЬ, ТҮҮХИЙН МУЗЕЙ ОРЧИН ҮЕИЙН ЧИХМЭЛ АМЬТДЫН ҮЗМЭРЭЭР БАЯЖЛАА

Говийн Байгаль, Түүхийн музей байгалийн төрөл зүйлийг сурталчлан таниулах зорилгоор орчин үеийн хийц, бодит дүрслэлтэй …