Жэки Чаны тухай таны мэдэхгүй сонирхолтой баримт

Жинхэнэ нэр Чан Кон Сан

Жэки Чаны жинхэнэ нэрийг Чан Кон Сан гэдэг. Түүнийг Австралид барилга дээр ажиллаж байхад хамтран ажиллагсад нь хятад нэрээр нь дуудаж чаддаггүй байсан тул Жэки гэдэг нэр өгсөн байна.

Харин багад нь түүний аав ээж нь Пао Пао гэж дууддаг байжээ. Энэ нь их бууны сум гэсэн утгатай үг бөгөөд энд тэндгүй гүйж байдаг хурдан шаламгай болохоор нь тэгж хочилдог байжээ.

Есдүгээр сарын 11-ний үйл явдлын тухай кинонд цонх угаагчийн дүрд тоглох байсан

Жэки Чан “Nosebleed” нэртэй кинонд цонх угаагч эрийн дүрд тоглох байжээ. Энэ кинонд Дэлхийн худалдааны ихэр цамхаг руу халдсан алан хядагчдыг цонх угаагч эр зогсоож байгаа тухай үйл явдал гарах байсан ч есдүгээр сарын 11-ний аймшигтай явдалтай холбоотойгоор киног цуцлахаар болсон байна.

Брюс Лид цохиулсан түүхээ ярих дуртай 

Брюс Лигийн алдарт “Луугийн замнал” кинонд Жэки Чан тулааны  үзэгдэлд тоглож байхдаа Брюс Лид цохиулчихжээ. Чан хүчтэй гэмтээгүй ч Брюс Лиг уулчлалт гуйхад нь ихэд өвдсөн мэт дүр үзүүлсэн гэнэ. Харин одоо  энэ түүхээ дурсан ярих дуртай.

Хүүдээ хөрөнгөө өвлүүлэхээс татгалзсан

Жэки Чан 130 сая ам.долларын хөрөнгөтэй  хүү  Жэйси Чандаа хөрөнгөө өвлүүлэхээс татгалзсан.Тэрээр хүүгээ мөнгөтэй болохыг хүсч байгаа бол өөрийн хүч хөдөлмөрөөр олох ёстой гэж заадаг байна.

Жэки Чан киноныхоо дууг өөрөө орчуулдаг

Тэрээр кинонуудаа англи эсвэл мандарин хэлнээ орчуулдаг. Мөн кинонууддаа өөрөө дуу оруулдаг  тул орчуулга хийсэн ч киноноос нь өөрийнх нь дуу хоолойг сонсох боломжтой.

Хүчирхийллийг үзэн яддаг

Тулааны кинонд тоглодог ч  хүчирхийллийг огт байх ёсгүй зүйл гэж үздэг. Бодит амьдрал дээр тэрээр ганц удаа л хүнтэй зодолдож байжээ.

Долоон хэлээр ярьдаг

Жэки Чан кантон, мандарин, англи, герман, солонгос, япон болон дохионы хэл мэддэг.

 UNICEF-ийн сайн үйлсийн элч

Жэки Чаныг 2004 онд UNICEF-ийн сайн үйлсийн элчээр өргөмжилжээ. 2004 оноос хойш эмзэг бүлгийн хүүхдүүдэд чиглэсэн UNICEF-ийн олон үйл ажиллагаанд оролцсон бөгөөд тухайлбал тэрээр Мьянмар улсад зочлохдоо хүний наймааны хохирогч болсон хүүхдүүдэд сэтгэл санааны дэмжлэг үзүүлж байв.

Түүнчлэн Чан сургууль байгуулах “Dragon’s Heart”  хэмээх нэг долларын хандивын сан байгуулж, эмзэг бүлгийн хүүхдүүдэд зориулан Өвөрмонгол болон Хятадын бусад бүс нутгуудад хэд хэдэн сургууль байгуулж өгчээ.

 

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …