ФИБА 3х3 “Улаанбаатар” гранпри тэмцээн ирэх сард болно

Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн “Улаанбаатар” дэлхийн гранпри тэмцээн ирэх сарын 02-03-ны хооронд Улаанбаатар хотноо  болох гэж байна.

“Улаанбаатар” гранпри тэмцээн 2018 оны 3х3 төрлийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өмнө болж буйгаараа онцлог. Манай оронд болох тус тэмцээнд Дэлхийн аварга Серби, Словени, Австрали, Польш, ОХУ, Канад, Япон, Бразил, Индонези, Монгол гэсэн шилдэг 12 баг оролцоно.

Нийт 20,000 долларын шагналын сантай “Улаанбаатар” дэлхийн гранпри тэмцээнээс эхний хоёр байрт шалгарсан улсын шигшээ багууд аравдугаар сарын 13-14-ны хооронд Малайз улсад болох Дэлхийн их дуулгын тэмцээнд оролцох эрхээ авах юм.

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …