“Боловсрол” телевиз “Endemol shine group”-ын албан ёсны эрхтэйгээр хүргэж буй “Яг түүн шиг-3” шоуны гурав дахь дугаар өчигдөр /2018.05.20/ үзэгчдийн хүртээл боллоо. Шоуны гурав дахь дугаарын ялагчаар “Эмоци” продакшины жүжигчин О. Тэмүүжин буюу Тэмка 39 оноотойгоор тодорлоо.
Тэрээр өчигдрийн дугаарт Италийн алдарт дуучин Андрей Бочеллигийн дуу “Time to say goodbye” дууг алдарт хамтрагч Сара Брайтментэй нь хамт дуурайж шүүгчдээс өндөр үнэлгээ авсан юм.