Маурис Слапак: Монгол эмч нарын хүнээ гэсэн сэтгэл, хариуцлагатай чанар нь сэтгэгдэл төрүүлсэн

2006 онд “WTO”-ийн үндэслэгч, Английн эрхтэн шилжүүлэн суулгалтын мэс засалч, профессор Маурис Слапак, DHL-ийн захирал Дэвид Аллен нарын дэмжлэгээр Улсын Нэгдүгээр Төв эмнэлэгт 14 эмчийн бүрэлдэхүүнтэй бөөр шилжүүлэн суулгах баг байгуулж, БНХАУ болон Тайланд улсад сургалтад хамруулж байсан түүхтэй.

 Эдгээр хүмүүс нь Монгол Улсад бөөр шилжүүлэн суулгах хагалгааг хөгжүүлэхэд нэн чухал үүрэг гүйцэтгэсэн билээ.

Английн алдарт мэс засалч Маурис Слапакийг VIP Ярилцлагын булангийнхаа хүндэт зочноор урьж, ярилцах завшаан бидэнд олдсон юм.


-Та Монголын бөөр шилжүүлэн суулгах хагалгааг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн хүн. Энэ үйл анх хэрхэн эхлэв?

-Анх DHL компанийн үүсгэн байгуулагч Дэвид Аллен надтай холбогдон, Монголын анагаах ухааны салбарт миний туслалцаа хэрэгтэй байна гээд хамт ирэхийг гуйж байлаа.

Дэвид Аллентай хамт танай улсад анх ийнхүү хөл тавьсан юм. Тэр үед Нэгдүгээр эмнэлэгт гуравхан гемодиализын аппарат байсны нэг нь эвдэрчихсэн байсан. Намайг Монголд ирэхээс дөрвөн жилийн өмнө Солонгосоос эмч нар ирж, 4-5 бөөр шилжүүлэн суулгах хагалгаа хийсэн ч, бүтэмж муутай болсон байлаа.

Үүнээс шалтгаалж Монгол эмч нар бөөр шилжүүлэн суулгах хагалгаа хийхээс зайлсхийсэн байдалтай байсан юм. Тухайн үед танай улс надад их таалагдсан учир, энэ газар энэхүү хагалгааг хөгжүүлье гэж шийдсэн дээ.

Удалгүй Дэвид Алэн Хятад, Япон гэх мэт өөрийн мэрэгжил нэгт найзуудтайгаа хамтраад Монголд 30 гемодиализын аппарат  хандивлаж, үүгээр зогсохгүй анхны хөрөнгө оруулалт болох 250 мянган ам.долларыг өгсөн  юм.

Улсын Нэгдүгээр Төв эмнэлэгийн бөөр шилжүүлэн суулгах багийнхныг Хятад, Япон, Европын улс уруу сургалтад хамруулж, туршлага хуримтлуулахаар явуулж байлаа.

Ийнхүү мэргэжилтнүүд маань эх орондоо ирээд, зургаан хүнд бөөр шилжүүлэн суулгах хагалгааг амжилттай хийсэн. Мөн Монгол эмч нарын хүнээ гэсэн сэтгэл, өөрийн хийж байгаа зүйлдээ хариуцлагатай ханддаг нь надад их сэтгэгдэл төрүүлсэн юм.

Монголд ирээд удаагүй байхдаа Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр даргатай уулзан, амьгүй донороос эрхтэн шилжүүлэн суулгах тухай анхны хуулийг өргөн барьж, батлуулсан.

Азийн орнууд дундаа донорын тухай хуулийг баталсан анхны орон нь Монгол болж байлаа.

-Бөөрний дутагдал үүсдэг шалтгаан нь юу вэ? Дэлхийн хэмжээнд өвчлөл ямар хэмжээнд байна?

-Дэлхийн хэмжээнд авч үзвэл жилд сая хүн тутмын 40-60 мянга нь бөөрний дутагдал өвнөөр өвчилдөг гэсэн судалгаа бий. Харин Монгол Улсын хувьд жилд 120-180 хүн тус өвчнөөр оношлогддог.

Залуу үед үүссэн бактери, нянгийн үрэвсэл нь 40-50 жилийн дараа бөөрийг гэмтээж, үйл ажиллагаанд сөрөгөөр нөлөөлж эхэлсэнээр бөөрний дутагдал өвчин үүсэх шалтгаан болдог.

Мөн өгсөх замын халдвар буюу шээсний замын халдвар, төрөлхийн нэг бөөртэй төрөх, ослын улмаас бөөр гэмтэх  гэх мэт шалтгаанууд нөлөөлнө. Гэхдээ сүүлд дурьдсан  шалтгаанууд  нийтлэг бус, хааяа тохиолддог.

Бөөрний дутагдал нь эцсийн шатандаа хүрсэн хүнд хоёр л арга зам бий. Нэгдүгээрт, бөөрний үйл ажиллагааг орлож хийх эмчилгээ буюу гемодиализын аппаратанд орох хэрэгтэй. Хоёрдугаарт бөөр шилжүүлэн суулгах хагалгаанд орох гэсэн сонголтууд бий.

Монголын хувьд эцсийн шатандаа орсон хүнд үзүүлэх эмчилгээ, тусламжийн чанар нэлээд дээшилсэн. Гэхдээ хангалттай биш. Үүнийг хөгжүүлэхийн тулд бид хэвлийн диализ, бөөр шилжүүлэн суулгах хагалгаануудыг цогцоор нь хурдацтай хөгжүүлэх шаардлагатай байгаа.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …