Хятадын Жиансу мужид “Тэнгэрийн нүд” байгууламж сүндэрлэнэ

Хятадын Жиансу мужийн Шюи хотод “Тэнгэрийн нүд” нэртэй байгууламж барьж, дэлхийн хамгийн шилдэг астрономид суурилсан аялал жуулчлалын төв болгохоор зорьж буй талаар мэдэгдлээ.

Жиансу мужийн удирдлагууд Олон улсын одон орон судлалын нийгэмлэгтэй/IPS/ хамтран ажиллахаар болжээ.

“Шюи хот, IPS-ийн оддын хотхон” хэмээн нэрлэх энэхүү газар нь 70 метрийн өндөртэй, бөгж хэлбэрийн “Тэнгэрийн нүд” байгууламжтай болох юм. Бүтээн байгуулалтын ажил энэ оны сүүлээр эхэлж, 2020 он гэхэд дуусах юм байна. “Тэнгэрийн нүд” байгууламж бий болсноор жилд 2,5 сая жуулчин хүлээн авна гэсэн тооцоо гарчээ.

Санал болгох мэдээ

Жүжигчин А.Баярцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдов

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон жүжигчин, продюсер А.Баярцэцэгийг хүлээн авч уулзан, …