Хятадууд Монгол жолоочийг зодож алсан гэх мэдээлэл нууцлагдаж байна

LAKDLAKDA;DAӨмнөговь аймгийн нутаг дэвсгэр Гашуунсухайт боомт, Ганц мод хэмээх газар өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт хэсэг хятад жолооч монгол жолоочийг бүлэглэн зодож, амь насыг нь хохироолоо гэх мэдээлэл цацагдсан билээ.

Эх сурвалжийн өгүүлснээр монгол жолооч нь хоёр хилийн хооронд нүүрсний машин унаж, зөөвөрлөдөг байсан гэнэ. Энэхүү ажлаасаа болж бүлэг хятад жолооч нарт зодуулж улмаар Хятадын эмнэлэгт хүргэгдсэн ч ухаан орохгүй байсан бөгөөд хил давуулан Монголд авчирч Өмнөговь аймгийн Цогтцэций сумын эмнэлэгт хүргэсэн ч ухаан орохгүй байсаар амиа алдсан байна.

Дээрх хэргийн үнэн мөнийг тодруулахаар бид Гадаад харилцааны яамны албаны эх сурвалжаас тодруулахад, “Бидэнд энэ мэдээлэл ирсэн. Мэдээллийн дагуу Хятадын Элчин сайдын яаманд албан бичиг хүргүүлээд байна. Гэхдээ хүний амь хохирсон гэх мэдээлэл албан ёсоор ирээгүй, харин албан бус эх сурвалжаас хохирогч амиа алдлаа гэх мэдээг дөнгөж сая сонслоо. Үүнээс илүү мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ. Энэ хэргийн талаарх мэдээлэл нууцлагдаж байгаа нь ямар нэгэн сэжгийг төрүүлж байна.
Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Дуучин Э.Оюумаагаас хахууль авсан НШШГГ-ын дарга, шийдвэр гүйцэтгэгч ял сонслоо

Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар (НШШГГ)-ын даргаар ажиллаж байсан, хурандаа Р.Энхтайван болон тус газрын шийдвэр …