Хөлбөмбөгийн ДАШТ-ий сүлд дууг  Уилл Смит дуулна

Ирэх сарын 14-нд ОХУ-д болох  Хөлбөмбөгийн Дэлхийн Аварга шалгаруулах тэмцээний сүлд дуу “Live it Up”-ийг Холливүүдийн алдарт кино жүжигчин Уилл Смит,  дуучин, хөгжмийн зохиолч  Ники Жэм,  Эра Истрэфи нар дуулна гэдгийг ФИФА-гаас  зарлажээ.

“Live it Up”дууг долдугаар сарын 15-ны өдөр Москвагийн Лужники цэнгэлдэх хүрээлэнд болох аваргын төлөө тоглолтын өмнө 80,000 үзэгчдийн өмнө  дуулж, мөн нэг тэрбум орчим телевиз үзэгчдэд хүргэхээр төлөвлөжээ.

Тавдугаар сарын 25-нд дууг цацаж эхлэх бол зургадугаар сарын 7-нд албан ёсны видеог нь гаргах юм байна.

2018 оны ДАШТ нь Оросын 11 хотод зургадугаар сарын 14-нөөс долдугаар сарын 15-ны хооронд болох юм.

 

 

 

 

Санал болгох мэдээ

Монголд Барселона клуб хүүхдийн академи байгуулна

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам Испанийн алдарт Барселона клубын (FC Barcelona) Ерөнхийлөгч Жоан …