Үндэсний телевизийн 50 жилийн ойд зориулан туурвиж байгаа уран бүтээлүүдийн нэг болох“Эрт нахиалсан сарнай” олон ангит кино өнөөдрөөс эхлэн үзэгчдийн хүртээл болно.
Кинонд багаасаа өнчирсөн ах дүү хоёрын тухай өгүүлэхийн зэрэгцээ эцэг, өвгөдөөс өвлөгдөн үргэлжилж буй уртын дууны гайхамшгийг харуулдаг.
МҮОНТ-ийн найруулагч, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Б.Гантулгын найруулж, зураг авалт найман сарын турш үргэлжилсэн энэхүү 30 анги бүхий киног үзэгч та бүхэн өнөөдрөөс эхлэн 22 цаг 40 минутаас МҮОНРТ-ийн Үндэсний телевизийн сувгаар хүлээн авч үзээрэй.